Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сангийн 1,5 тэрбум төгрөгийг цэцэрлэгийн багш нарын гүйцэтгэлд шилжүүлэх санал гаргалаа

О.Шүрэнцэцэг
2024/12/10

Инноваци цахим бодлогын байнгын хорооны хуралдаанаар /2024.12.09/ Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Засгийн газарт чиглэл өгөх тухай”, “Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслүүд анхны хэлэлцүүлгийг хийж байнгын хорооны санал дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд танилцуулахаар боллоо.

Хуулийн төслүүдийн танилцуулгыг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулж, ажлын хэсэг Сангийн яам, ЦХИХХЯ-ны харьяа байгууллагуудын удирдлагууд тодруулга мэдээлэл өглөө.

2025 оны төсөвт өрхийн орлогод шууд нөлөөлдөг тэтгэвэр тэтгэмжүүдийг хэвээр үлдээсэн бөгөөд бүх яамдын урсгал зардлаас 10 хувийг тэгшитгэж хассан байна. Харин төсөв дээр Хавдар судлал 2 төвийн төсвийг нэмж тусгажээ. Дахин өргөн барьсан 2025 оны төсвийн тухай хуульд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн дүн 33.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.2 хувь, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 33.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.2 хувьд хүрч нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл алдагдалгүй болж, суурь тэнцэл дотоодын нийт бүтээгдэхүүний 3.3 хувийн ашигтай гарахаар тооцоолсон байна. Хуулийн төслийг дагалдуулан 11 хуулийн төсөл, 4 тогтоолын төслийг өргөн барьжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Э.Батшугар Төр иргэнээс өөр дээр байгаа мэдээллээ асуухгүй байх тухай заасан Нийтийн мэдээллийн ил тод байх тухай хуулийн хэрэгжилтийн явц, ХУРДАН цэгийг байгуулах ажлын явц, дата роуминг үйлчилгээний талаар асуусан бол УИХ-ын гишүүн Ж.Галбадрах цахим орчин дахь дээрэлхэлт, цахим халдлага түүний эсрэг авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар, боловсролын салбараас тодотгосон 150 тэрбум төгрөг салбарын үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлөх талаар асуулт асууж хариулт авлаа. УИХ-ын гишүүн Ч.Ундрам Нийгмийн халамжийн санг цэгцлэх, И-Монгол академийн ажлын үр дүн ажиллагсдын тоо, өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сангаас санхүүжилт авсан тв-үүдийн нэрс, хувийн компаниудын хийж чадах зүйлсийг төр хийхгүй байх зэрэг асуудлууд дээр тодруулав. Мөн тэрээр ӨРГӨН НЭВТРҮҮЛЭГ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН 1,5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ НАРЫН ГҮЙЦЭТГЭЛД ШИЛЖҮҮЛЭХ зарчмын зөрүүтэй санал гаргаж гишүүдийн олонхын саналаар дэмжигдэв.




0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18