​Онцгой байдлын байгууллага 30 автомашинаар парк шинэчлэлт хийлээ

Ц.Цэрэнбадам
2024/12/09

Онцгой байдлын байгууллагын төв, орон нутгийн анги, салбар нэгжид улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тусгай зориулалтын гал түймэр болон эмнэлгийн, аврах ажиллагааны нийт 30 автомашиныг шадар сайд С.Амарсайхан өнөөдөр гардуулан өгчээ. Үүнд: 

-Эрэн хайх аврах ангиудад шуурхай албаны ISUZU маркийн ус болон хөөсний нэмэлт савтай, бага оврын гал түймэр унтраах хүчин чадал бүхий 18 автомашин,
-Гал түймэр унтраах, аврах ажиллагааны ISUZU маркийн 2 тонн багтаамжтай усны нөөцийн савтай гал унтраах төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон 4 автомашин,
-Хүн тээврийн IVECO маркийн 11 хүний суудалтай 6 автомашин,
-Эмнэлгийн зориулалттай KIA маркийн иж бүрэн эмнэлгийн хэрэгслээр тоноглогдсон 2 автомашиныг тус тус багтжээ. 

Эдгээр автомашин нь сүүлийн үеийн дэвшилтэт техник бүхий иж бүрэн тоноглогдсон, алба хаагчдын ажлыг хөнгөвчлөх боломжтой гэдгээрээ онцлог бөгөөд гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэх, түүнээс үүдэх гарах хохирлыг бууруулах давуу талтай юм.

Монгол Улсын Засгийн газраас онцгой байдлын алба хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх, ажиллах нөхцөл, техник, тоног төхөөрөмжийн хангалтыг сайжруулах чиглэлээр онцгой анхаарал хандуулж, төсвийн хөрөнгө оруулалт, хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх бодлогыг барьж байна. Энэ хүрээнд үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг дээшлүүлэх зорилт тавьж, байгалийн гамшиг, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэлийг нарийвчлан тооцож, гамшигт тэсвэртэй дэд бүтцийг бий болгох чиглэлээр шат дараалсан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж буй.

Өнгөрсөн хугацаанд аврах тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмжийн хангалтад 18.7 тэрбум төгрөгийн санхүүжилт хийж, гал унтраах, аврах ажиллагааны тусгай зориулалтын автомашин, техник, тоног төхөөрөмжийн хангалтыг үе шаттай нэмэгдүүлж байна. Цаашид 2028 оныг хүртэл хугацаанд аврах ажиллагааны багаж хэрэгслийн хангалтыг 60.0 хувь, тусгай зориулалтын хувцас хэрэглэл 85.0 хувь, гал унтраах автомашины хангалт 65.0 хувь, холбоо, зарлан мэдээллийн тоног төхөөрөмжийн хангалтыг 80.0 хувьд хүргэж нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.



0
angry
0
care
1
haha
4
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18