Л.Төр-Од: 300 гаруй нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг татваргүйгээр оруулж ирэх нөхцөл бүрдэнэ

Ц.Цэрэнбадам
2024/12/09

Монгол Улс Евразийн эдийн засгийн чөлөөт худалдааны хэлэлцээрт энэ арванхоёрдугаар сардаа багтаж нэгдэх тухай яригдаж байна. Ингэснээр 300 гаруй нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг татваргүйгээр оруулж ирэх нөхцөл бүрдэх юм.  Манай Улсын ижил төрлийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэрүүдийн нөхцөл байдал хүндрэх магадлалтай гэж зарим албаны хүмүүс үзэж байна. Энэ асуудлаар МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн гишүүд хуралдаж, ажлын хэсэг гаргаад байна.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Од:

Монгол Улс 1997 онд Дэлхийн худалдааны байгууллагад элсэн орсон. Тэр үед ААН байгууллагуудтай хамтарч, судалгаа хийгээгүй элссэн. Гэтэл Энэтхэг Улс хүртэл тодорхой үе шаттай дэлхийн худалдааны байгууллагад элссэн. МҮХАҮТ-ын байр сууринаас дурдвал экспортод бүтээгдэхүүн гаргадаг гишүүд харилцан ашигтай байх шаардлагатайг дурдаж байгаа. Ажлын хэсэг байгуулагдаж, нухацтай хандаж, Евроазийн эдийн засгийн чөлөөт худалдааны хэлэлцээрт нэгдэхийг зарчмын хувьд зөвшөөрөх ч, харилцан ашигтай байх заалтыг Засгийн газартай зөвшилцөнө.

Евразийн эдийн засгийн гишүүн орны элчин сайдтай уулзахаар төлөвлөсөн байгаа. Тухайн улсад суух элчин сайдтай манай улсад байгаа элчин сайд цахимаар зөвлөлдөж байна. Жишээ нь Киргизстан Улс ноос ноолуурын дутагдалтай. Тэгвэл бид тухайн улсад ноос ноолууран бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр барьж болно. Тэр хөрөнгө мөнгийг Киргизстан Улстай хамтран шийдвэрлэнэ. Төлбөрөө ноос, ноолуураар хангах мэтээр бартер хэлбэрээр төлж болно. Тэнд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг евразийн бусад улс руу экспортолж болох бүтээлч шийдлүүд байна. Бид ирэх долоо хоногт ажлын хэсгийн дүгнэлт тодорхой саналуудтай уулзалт хийхээр төлөвлөсөн байна гэлээ.


0
angry
0
care
1
haha
3
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18