Шинэ Зуунмод хотын инженерийн байгууламжийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина

Б.Нямсүрэн
2024/12/08

Улаанбаатар хот газар нутгаа 31 мянган га-гаар тэлж, анхны дагуул хот болох Шинэ Зуунмод хотын инженерийн дэд бүтцийн ажлыг эхлүүлсэн. Уг бүтээн байгуулалтын хүрээнд 128.5 км авто зам, 250 МВт цахилгаан, 465 МВт дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай дулааны цахилгаан станц болон хоногт 20 мянган шоо метр бохир усыг цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих юм. Ингэхдээ хэсэгчилсэн төлөвлөлтийн дагуу тендер зохион байгуулахаар төлөвлөж байгааг хотын дарга Х.Нямбаатар “UB Opportunity” хөрөнгө оруулалтын чуулга уулзалтын үеэр онцоллоо.

Мөн тэрбээр “1954 онд Улаанбаатар хотод 500 мянган хүн амтай байхаар төлөвлөлт хийж байсан. Тухайн үед хотын захад арьс шир боловсруулах үйлдвэрийг байгуулсан хэдий ч өдгөө хэт төвлөрлийн улмаас хотын төв хэсэгтээ байрших болсон. Иймээс арьс шир боловсруулах үйлдвэрийг Эмээлт рүү шилжүүлэхээр төлөвлөн ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан бөгөөд зураг төслийг нь хийж байна. Ийнхүү 539 га талбайг хамрах Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн дэд бүтцийг шийдвэрлэх хүрээнд 24 МВт эрчим хүч, 106 МВт дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай дулааны цахилгаан станц болон хоногт 8000 шоо метр бохир усыг цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийг барихаар төлөвлөж байна. Төсөл хэрэгжсэнээр жилд 7.5 сая арьс шир, 3 мянган тонн ноос, 5800 тонн ноолуур, 25 мянган тонн мах, 8 мянган тонн дайвар түүхий эд боловсруулах боломж бүрдэх юм. Мөн 5600 тогтвортой ажлын байрыг шинээр бий болгож буй" хэмээв.

Танилцуулгын төгсгөлд хөрөнгө оруулагчдын зүгээс сонирхож буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар тодруулж, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа уламжиллаа.



1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай 6 цагийн өмнө
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна 6 цагийн өмнө
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа 9 цагийн өмнө
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв 9 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна 9 цагийн өмнө
Г.Занданшатар: Монголын төр намын хуваагдал, талцлаас болж дэлхийд шившиг болж байна 23 цагийн өмнө
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ Өчигдөр
“Пицца Хат” брэндийн хамтран ажиллах санал Өчигдөр
"Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөр"-ийг нээлээ Өчигдөр
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ Өчигдөр
ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээ Өчигдөр
Ц.Мөнхбат: МАН ирцээ бүрдүүлж чадахгүй байж буруугаа манай намаас хайгаад байна Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно Өчигдөр
Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам" Өчигдөр
О.Цогтгэрэл: Чуулган хуралдахгүй байгаа ч цаг үеийн тулгамдсан асуудлыг сонсох ёстой Өчигдөр
Г.Занданшатар: Би албан тушаалтай зууралдаагүй. Хулгайтай би эвлэрэхгүй. Ухрах, тохирох ямар ч бодол алга Өчигдөр
Нийслэлд улаанбурхан өвчний 398 тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Хормузын хоолойн тээвэрлэлтийн саатлаас шалтгаалан "онцгой байдлын" горимд шилжлээ Өчигдөр
Өнөөдөр: Дэлхийн театрын өдөр тохиож байна Өчигдөр
Дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр