Оюутан залуусыг хүний эрхийн сургагч багшаар бэлтгэж эхэллээ

Ж.Булганаа
2024/12/08

“Хүн төвтэй” хууль эрх зүйн бодлого явуулах шинэ парламент оюутан залуусыг хүний эрхийн сургагч багшаар бэлтгэж эхэллээ.  Эрх чөлөөт нийгмийн үнэ цэн, хүний эрхийн талаарх мэдлэгийг түгээх, залуусыг хүний эрхийн хамгаалагч болгоход дэмжлэг үзүүлэх зорилготой “Бидний эрх, бидний оролцоо” сургагч багшийн хөтөлбөр өнөөдөр (2024.12.07) Төрийн ордонд эхэллээ. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн захирамжаар “Хүний эрхийг хангах үндэсний хоёрдугаар хөтөлбөр”-ийн төслийг нийгмийн олон талт төлөөллөөр хэлэлцүүлэх, санал бодлыг нь тусгах чиг үүрэг бүхий ажлын хэсгээс санаачлан Хүний эрхийн Үндэсний Комисс, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнтэй хамтран зохион байгуулж буй уг сургалтад их, дээд сургуулийн 100 гаруй оюутан, залуус хамрагдаж байна.

Сургагч багш бэлтгэх хөтөлбөрийг нээж УИХ-ын гишүүн, УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд хэлсэн үгэндээ, 2024-2028 оны парламент иргэн бүр эрхээ хамгийн сайнаар эдлэх боломжийг бүрдүүлэхийн тулд бодлого, стратегийн цөмийг “хүн төв”-тэй байхаар тодорхойлсон, үүнд иргэдийн оролцоо ихээхэн чухал гэдгийг онцлов. Түүнчлэн хүн бүр хүний эрхийн мэдрэмжтэй хандлагыг түгээж, оюутан, залуус оролцоогоороо нийгмийг давалгаалж чадвал бүх шатны шийдвэр гаргах түвшинд нөлөөлөх боломжтой хэмээн дурдлаа.

ХЭҮК-ын дарга Д.Сүнжид, Монгол Улс үндэсний хууль тогтоомж болон нэгдэн орсон олон улсын гэрээгээр иргэдийнхээ эрх, эрх чөлөөг баталгаажуулсан гэсэн юм. Энэ удаагийн хөтөлбөрт хамрагдаж буй оюутнууд хоёр өдрийн багц хичээлээр онол, арга зүй, танин мэдэхүйн мэдлэг эзэмшихийн зэрэгцээ “Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөр”-ийн төсөлд саналаа өгч, мөн зарим байгууллагын үйл ажиллагаатай танилцана. Сургалт үргэлжилж байна.




0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 14 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 16 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 17 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 18 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18