Улаанбаатар хотын газар доорх шугам сүлжээг шинэчлэх, сэргээн засварлах төсөлд “Тяньхао олон улсын худалдаа” ХХК-тай хамтран ажиллана

Б.Нямсүрэн
2024/12/07

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот, БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Тяньхао олон улсын худалдаа” ХХК хооронд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Энэ хүрээнд талууд Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын ажлын хүрээнд дараах чиглэлээр харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх юм.

Тодруулбал,

  • Улаанбаатар хотын газар доорх шугам сүлжээг шинэчлэх, сэргээн засварлах төслийн хүрээнд Тяньхао компанийн үйлдвэрлэсэн бат бэх, зэврэлтэд тэсвэртэй, удаан эдэлгээтэй шилэн хоолой болон холбогдох туслах бүтээгдэхүүнийг “Шугам хоолойн төсөл”-д нийлүүлнэ.
  • Улаанбаатар хотын хот байгуулалтын чиглэлээр газар доорх шугам сүлжээ, галд тэсвэртэй хаалга, цонх, барилгын дулаалга, бусад материал, салхины эрчим хүчний үйлдвэрлэлд ашиглагдах туслах үйлдвэрүүдийг байгуулж, хөрөнгө оруулалт хийхэд Тяньхао компанитай хамтран ажиллана. 
  • Тяньхао” компанийн цементийн үйлдвэрлэл нь БНХАУ-ын нийслэл Бээжин хот, Хэбэй муж, Шаньси муж, Шэньси муж, ӨМӨЗО зэрэг хот, мужид цемент нийлүүлдэг. Иймд, Улаанбаатар хотын зам, гүүр, хонгил, төмөр зам, үл хөдлөх, нисэх онгоцны буудал болон бусад төсөлд чанартай цементээр хангаж, хамтран ажиллана. 

Талууд цаашид бусад олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэхээр санал солилцов.


2
angry
0
care
1
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 14 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 16 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 17 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 18 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18