Импортын бараа хямд үед дотоодын ААН-үүдийн үйл ажиллагаа доголдолж, хаалгаа барихад хүрнэ

О.Шүрэнцэцэг
2024/12/07

Монгол улс Евразийн эдийн засгийн холбоотой гэрээ байгуулах гэж байгаа талаар төсвийн асуудал хэлэлцсэн өчигдрийн чуулган дээр халуухан хэлэлцүүлэг өрнөсөн. Уг худалдааны гэрээний хүрээнд Монголоос ОХУ-руу мах, арьс шир, ноос, ноолуур, хушны самар гэсэн 5н нэр төрлийн бүтээгдэхүүн нийлүүлэхээр. Харин ОХУ-Монгол руу Нефтийн бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүн г.м 370 гаруй бит код бүхий 2,000 гаруй нэр төрлийн бараа нийлүүлэхээр лист гаргасан байна. Энэ Хэлэлцээр "Хүнсний хувьсгал"-ын зорилготой зөрчилдөж байгаад дотоодын үйлдвэрлэгчид эсэргүүцэж эхэллээ.

Импортын бараа хямд үед дотоодын аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа доголдолж, хаалгаа барихад хүрнэ. Түүний дараа импортын бараа үнэ өсгөх хандлага байдаг.

Эдийн засгийн хөгжлийн яам ОХУ-ын холбогдох талтай ирэх арванхоёрдугаар сард гэрээг баталж, 2025.01.01-нээс хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Энэ гэрээнд зааснаар нийт 370 гаруй төрлийн бит кодтой 2000 гаруй нэр төрлийн импортын татваргүй нэвтрүүлнэ. Монгол улс Хушны самар, ноос ноолууран хувцасны үйлдвэрлэл хөгжинө, экспортлох боломж гарна гэж ЗГ-ын гишүүд үзээд байна. 


“Өндөг, хуурай сүү, улаанбуудайн үр, малын тэжээл”-ийг Еврази талаас чөлөөлөх барааны ангилалд оруулах санал гаргасан. Энэ нь Хүнсний хувьсгалын үзэл баримтлалд нийцэхгүй байгаа тул түр хэлэлцээрийг хойшлуулах шаардлагатай юм.

Дотоодын хэрэгцээгээ зах зээлийн үнээр бүрэн хангаж чадахуйц хүчин чадалтай үйлдвэрлэл болон импортоор орлох бүтээгдэхүүний зах зээлийн ялгааг нарийн судалж, бэлтгэх, оролцогчдыг урьдчилан мэдээллээр хангах, тэдний саналыг авах нь цаашид хэлэлцээрийн үр дүнтэй хэрэгжилтэд чухал нөлөөтэй гэж үзэж байна. Стратегийн хүнс /сүү, ундны ус гм/, ялангуяа дотоодын үйлдвэрлэлээр эрэлтээ бүрэн хангадаг бүтээгдэхүүнүүдийн хувьд тухайлан авч үзэх шаардлагатай юм. 


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18