УИХ-ын ЕНБД Б.Баасандорж профессор С.Нарангэрэл, Накамура Масаки нарыг хүлээн авч уулзлаа

О.Шүрэнцэцэг
2024/11/26

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж өнөөдөр "Үндсэн хуульт ёс: өнгөрсөн, одоо, ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцож буй Монгол Улсын ШУА-ийн академич, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор С.Нарангэрэл, Япон Улсын Нагояагийн эдийн засгийн их сургуулийн “ИНУЯАМА” судлалын төвийн профессор, захирал Накамура Масаки нарыг хүлээн авч уулзлаа.

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Монгол Улсын Анхдугаар Үндсэн хууль батлагдсанаас хойших түүхэн сургамж, ололт амжилт, алдаа оноог шинжлэх ухаанчаар хэлэлцэж буй олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцож, сонирхолтой илтгэл хэлэлцүүлж буй эрдэмтдэд чин сэтгэлийн талархал илэрхийллээ.

Мөн Анхдугаар Үндсэн хуулийн онцлог, сургамж, түүхэн ач холбогдол, Анхдугаар Үндсэн хуулийн бүтэц түүхэн өөрчлөлтийн талаарх илтгэлүүд энэхүү хуралд оролцогчид болоод Үндсэн хууль судлаачдад чухал мэдээлэл өгнө гэдэгт эргэлзэхгүй байна хэмээсэн.

Профессор С.Нарангэрэл, Накамура Масаки нар цаг гарган хүлээн авч уулзсан УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад талархал илэрхийлээд, салбар салбарын нэр хүндтэй эрдэмтэн, профессор, докторуудыг оролцуулсан эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгуулж буйд баяр хүргэлээ.

Энэ удаагийн хуралд Энэтхэг, ОХУ, Япон, БНСУ, ХБНГУ-ын эрдэмтэд урилгаар оролцож буй бөгөөд нийт 34 илтгэл хэлэлцэх юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18