Д.Амарбаясгалан: Өөрсдөө баталсан УИХ-ын тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн мэтээр ярих нь зохимжгүй

О.Шүрэнцэцэг
2024/11/22

УИХ-ын нэгдсэн чуулганаар "Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг"-ийг хэлэлцэж байна.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: "Төсвийн төслөө боловсруулж, өргөн барих хэлэлцүүлэгтэй холбоотойгоор Сангийн сайд байр сууриа илэрхийлэх нь зүйтэй. 8-р сард төсвийн тодотгол гэж орж ирж гишүүдийг баахан бухимдуулсан. Бөөн талцал болсон. Мэдээж гишүүд олон талаас хэлэлцэж, олонхиороо асуудлыг шийдээд явсан. 9-р сарын 1-нд дараачийн төсөв өргөн баригдсан. УИХ дээр ажлын хэсэг гарч, мэргэжлийн байнгын хороод дээр асуудлыг хэлэлцсэн. Гишүүдийн саналыг бүтээлчээр хүлээж аваад өнөөдөр нийгэмд үүсээд байгаа шүүмжлэлүүдийг засаж залруулах боломж хангалттай байсан боловч Засгийн газрын өргөн барьсан төслөөр нь дэмжих ёстой гэсэн улс төрийн намуудын бүлгүүдийн байр сууриуд гарсан учраас энэ асуудал өнөөдөр шийдэгдээд явчихсан.

Нэг ноцтой зүйл яригдаж байгаа. УИХ-ын авч хэрэгжүүлэх арга хэмжээтэй холбоотойгоор гарсан тогтоолыг Төсвийн байнгын хороо санаачилж оруулахдаа 2025 оны нэгдүгээр улиралд багтааж төсвийн тодотгол хөндөнө гэдэг төсөл оруулсан. Нэр бүхий гишүүд, асуудал хариуцсан сайд ондоо багтаж тодотгол хийе гэдэг санал гаргаж, хугацааг өөрчилсөн. Тэгээд өнөөдөр УИХ-ынхаа баталсан тогтоолыг өөрсдөө үндсэн хууль зөрчсөн мэтээр ярьж байгаа зохимжгүй зүйл гарч байна. Тиймээс өргөн барьж байгаа асуудал, хэлэлцэж байгаа асуудлууддаа эзэн болох гэдэг дээр тодорхой байр суурьтай байх ёстой." гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18