Б.Баасандорж: Хоригийг хүлээж авбал Дэгийн хуульдаа өөрчлөлт оруулж байж хэлэлцэнэ

О.Шүрэнцэцэг
2024/11/22

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.22/ хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхийг хэлэлцэж байна. 

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: Уг нь хасах, зардал дэмжигдэхээр дахиж байгаад л унагаж байсан. Бид нар баталсан учраас хариуцлага ярих ёстой. Гэнэтхэн хэдэн хүн үсэрч гарч ирээд попроогүй шүү. Төсөвтэй холбоотой зохицуулаагүй асуудлыг Дэгийн тухай хуулиар зохицуулна. Тэгэхээр яаж зохицуулагдах юм. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах талаар ердийн  хуулинд заасан. Үүгээр хэлэлцэх юм уу эсвэл тусгай хуулиар хэлэлцэх юм уу. Баасандорж дарга Ерөнхийлөгчийн хоригийг тусгай хуулиар хэлэлцэнэ гэж дандаа хэлдэг. Тэгэхээр тусгай хуулинд нь энэ талаар ямар ч зохицуулалт байхгүй. Тэгэхээр яаж хэлэлцэх юм. Алдагдалгүй төсөв гэж их яриад байна. Алдагдалгүй байх нь чухал биш үр ашиггүй бүх зардал танагдах нь илүү чухал. Төсөв үр ашигтай л байх ёстой. Эрүүл мэнд, боловсролын урсгал зардлыг танаж болохгүй. Зураг төсөвгүй 12-13 төсөл байгаа. Үүнийг танах ёстой. Өөр хөрөнгө оруулалтаас хасах ёстой. 

УИХ-ын тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж: Төсвийн төслийг хэлэлцэхдээ холбоотой есдүгээр бүлэг дээр зохицуулсан хоёр асуудал байгаа. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсан тохиолдолд ямар дэгээр явах зохицуулалт байхгүй. Чуулганы дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйл дээр хуралдааны дэгээр зохицуулаагүй асуудлыг хэлэлцэх журам гэж байгаа. Үүнд Ёс зүйн сахилга хариуцлагын байнгын хороо дэгийг санаачлан УИХ-аар хэлэлцүүлнэ. Хэрвээ УИХ баталвал тэр дэгээр явна.УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18