Хятад иргэдийг барьцаалж, нэгийнх нь аминд хүрсэн хэрэг гарчээ

О.Шүрэнцэцэг
2024/12/06

Бээжин-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор "Чингис хаан" нисэх буудалд өчигдөр буусан, тэднийг тосож авсан хятад иргэдийг барьцаалж, нэгнийх нь амийг галт зэвсгээр хохироосон хэрэг гарчээ. БНХАУ-аас ирсэн хоёр иргэнийг Монголд түр оршин суудаг нутаг нэгтнүүд нь өчигдөр 14.00 цаг өнгөрч байхад нь тосож авчээ. Энэ үед 22, 23 настай хоёр залуу тэднийг барьцаалж, багагүй хэмжээний мөнгө нэхсэн байна. Энэ үед барьцаалагчид нэг Хятад иргэний аминд хүрчээ.

Хэрэг гарсан даруйд ТЦА-ны Иргэний агаарын тээврийн Цагдаагийн хэлтсийн ажилтнууд гэмт этгээдүүдийг саатуулж, хэргийн газрыг хамгаалалтад авсан бөгөөд өдгөө Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. 

Уг хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад "Хятад улсын иргэдийг барьцаалж, нэгийнх нь аминд хүрсэн хэрэг гарсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл энэ талаар ЦЕГ-аас прокурорын зөвшөөрсөн хэмжээнд мэдээлэл өгсөн юм. Уг мэдээлэлд "Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт БНХАУ-ын 2 иргэнийг барьцаалж, ар гэрээс нь мөнгө нэхэн зодож, улмаар БНХАУ-ын 1 иргэний амь насыг хохироож, 1 хүний эрүүл мэндэд хохирол учруулсан хэрэгт БНХАУ-ын 2, Монгол Улсын 2 иргэнийг холбогдуулан шалгаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна" гэжээ.



9
angry
0
care
5
haha
4
liked
3
love
8
sad
11
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18