Д.Цогтбаатар: Хууль, журам хоёрын зохистой харьцааг тэнцвэржүүлэх шаардлагатай

О.Шүрэнцэцэг
2024/10/09

Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар ахлан ажиллаж байгаа. Энэ хууль  Улсын Их Хурлын бусад шийдвэрийг гаргах стандарт болдог учир маш чухал хууль юм. Ийм учраас тус хууль дээр ажиллаж буй ажлын хэсгийн гишүүд шуурхай ажиллаж, төслөө боловсруулан, өргөн мэдүүлж, хамгийн эхэнд батлуулах ёстой. Тиймээс Хууль тогтоомжийн тухай хуулийн хүрээнд дараа дараагийн хуулиуд гаргах учраас олон асуудал яригдаж байгаа аж.

Жишээлбэл, Монгол Улсын төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт маш олон хуулийн төсөл өргөн мэдүүлдэг. Энэ хэрээр олон хууль өөрчлөгддөг. Үүний нөгөө тал нь эрх зүйн тогтворгүй байдал үүсдэг. Тухайлбал бид гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах сонирхолтой байгаа. Харин хөрөнгө оруулагчид хууль, эрх зүйн орчин тогтвортой байхыг шаарддаг. Гэтэл улсын төсвийн төслийг жил бүр хэлэлцэж, баталж, үүнийгээ дагуулаад маш олон эдийн засгийн харилцаатай холбоотой хуулийг өөрчилсөөр явж ирсэн. Иймд хууль тогтоомжийг боловсруулахтай холбоотой эрх зүйн орчноо цэгцлэхээр энэхүү ажлын хэсгийн гишүүд  ажиллаж байгаа юм байна.

Үүний зэрэгцээ парламентад өргөн мэдүүлж буй аливаа хууль, шийдвэрийн төсөлд хүний эрхийн үнэлэмжийг заавал хийсэн байх шаардлагатай, үүнийг гээгдүүлэхгүй. Түүнчлэн ажлын хэсгийн түвшинд хууль журмын харьцааг авч үзэх зайлшгүй шаардлагатай болсон. Хуулиар зохицуулагдахуйц олон харилцааг журмаар зохицуулдаг болсон гажуудал бий. Иймээс хууль, журам хоёрын зохистой харьцаа, тэнцвэрийг олох нь манай ажлын хэсгийн үүрэг болж, бид ажиллаж байна гэдгийг Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар онцолж байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 3 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18