Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар Хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ

О.Шүрэнцэцэг
2024/11/28

УИХ-ын  Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хамтарсан хуралдаанаар /2024.11.28/  Монгол Улсын Ерөнхийлөгчийн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан хоригийг Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээн авсантай холбогдуулан хууль, тогтоолыг хэлэлцэх асуудлаар санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Ч.Лодойсамбуу хуулийн төслийн талаар танилцуулав. 

Тэрбээр, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 90.8-д “Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан бол хууль, тогтоолыг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь хүчингүй болгох, шаардлагатай гэж үзвэл зохих нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, тогтоолын төслийг хэлэлцэн баталж болно.”, 90.9-д “Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах бол тухайн шийдвэрийн төслийг холбогдох Байнгын хороо боловсруулж нэгдсэн хуралдаанд оруулах бөгөөд уг төслийн талаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагаас санал авахыг шаардахгүй.” гэж тус тус заасан.


Хэдийгээр Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Төсвийн байнгын хорооноос зохих нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг нэгдсэн хуралдаанд оруулахаар заасан боловч Монгол Улсын төсвийг төлөвлөх, боловсруулах, өргөн мэдүүлэх, хэлэлцэн батлах нь тусгайлсан зохицуулалттай, цаглавар, хугацаатай асуудал байдаг. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2-т “…улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл, улсын төсөв, зээл, санхүүгийн төлөвлөгөөг боловсруулж Улсын Их Хуралд өргөж, гарсан шийдвэрийг биелүүлэх;” гэсэн үндсэн бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр заасан.

УИХ-аас төрийн эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах, Монгол Улсын 2025 оны төсвийг 2025 оны төсвийн жил эхлэхээс өмнө хэлэлцэн батлах зайлшгүй шаардлага бий болсон. Энэ шаардлагын хүрээнд Монгол Улсын Их Хурлын Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаас Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан хоригийг УИХ хүлээн авсантай холбогдуулан хууль, тогтоолыг хэлэлцэх асуудлаар санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг хоёр удаа хуралдан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан “Хуралдааны дэгээр зохицуулаагүй асуудлыг хэлэлцэх журам”-ыг баримтлан хуулийн төслийг боловсруулах нь зүйтэй гэж үзэж Монгол Улсын Улсын Ерөнхийлөгчийн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан хоригийг Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг боловсруулан танилцуулж байна гэлээ.


Хуулийн төсөлд тусгагдсан гол зохицуулалт:

1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан хоригийг Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.8, 90.9 дэх хэсэгт заасан хуулийн төслийг хэлэлцэн батлахтай холбоотой харилцааг зохицуулна.

2. Энэ хуулиар нарийвчлан зохицуулснаас бусад асуудлыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар зохицуулна.

3. Улсын Их Хурал Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан Засгийн газрын боловсруулсан санал, тооцооллыг үндэслэн төслийг Төсвийн байнгын хороо нэгдсэн хуралдаанд оруулна.

4. Засгийн газар энэ хуулийн 2.1-д заасан санал, тооцооллыг Төсвийн байнгын хорооноос тогтоосон хугацаанд ирүүлнэ.

5. Төсвийн байнгын хорооны хэлэлцэж, олонхын дэмжлэг авсан төслийг Улсын Их Хурал дараах гурван үе шаттайгаар хэлэлцэн батална.

6. Хууль, тогтоолын төслийг хэлэлцэхдээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.14, 39.30-д заасан хугацааг баримтлахгүй буюу зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг ажлын 2-оос доошгүй өдрийн өмнө бичгээр урьдчилан ирүүлсэн байх шаардлагыг баримтлахгүй.

7. Энэ хууль нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан хуульд зохих нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг эцэслэн баталснаар хүчингүй болно гэв.



Хуулийн төслийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан орон нутгийн байгууллагууд улсын төсөв батлагдсаны дараа төсвөө хэлэлцэн баталдаг. Гэвч энэхүү хоригоос шалтгаалан цаг хугацааны хувьд давчуу байдалд байна. Тиймээс улсын болон орон нутгийн төсвийн хоорондын харилцааг зохицуулах асуудлыг УИХ шийдвэрлэх нь  зүйтэй гэсэн санал хэлэв. УИХ-ын гишүүн Л. Соронзонболд Ерөнхийлөгчийн хориг бол төсвийн зарлагыг хумих, алдагдлаа бууруулах агуулгаар тавьсан учраас УИХ-ын гишүүд хоригийг хэлэлцэхдээ нэмж зардал оруулж ирэхгүй байхад анхаармаар байна гэв. Мөн УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, хоригийг хэлэлцэхийн тулд тусгайлан хууль гаргаж байгааг дэмжиж байна. Гэхдээ цаашид нэг удаагийн бус тогтмол үйлчилж байхаар хуулийн зохицуулалт байх шаардлагатай гэсэн саналтай байгаагаа илэрхийлсэн бол УИХ-ын гишүүн О.Номинчимэг асуудлаа шийдэхийн тулд хэлэлцэх дэгээ хуульчилж байгааг дэмжиж байна. Харин цаг хугацаанаас шалтгаалан 2025 оны төсвийн тухай хуульд аудитын байгууллага болон Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтийг дахин гаргуулах шаардлагагүй хэмээн үзэж байна гэв. Түүний дараа гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй хоёр саналын томьёоллоор санал хурааж, шийдвэрлэлээ.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан хоригийг Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхийг Байнгын хороодын хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх холимог тулаанч Б.Энх-Оргилд баяр хүргэлээ 17 цагийн өмнө
Бохир усны "Туул-1" коллекторын шугам угсралтын ажил үргэлжилж байна 17 цагийн өмнө
Х.Нямбаатар: Бодлого, төлөвлөлттэйгөөр ажлаа уялдуулж, утаанаас сална 19 цагийн өмнө
Монгол-Болгарын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тэмдэглэлээ Өчигдөр
ӨМӨЗО-нд цахимаар үнээ маллаж, хянадаг болжээ Өчигдөр
"Ханын материал орон сууцжуулах" төслийн газар чөлөөлөлтийн явц 98 хувьтай үргэлжилж байна Өчигдөр
Өнөөдөр Нийслэлд -10 градус хүйтэрч үдээс хойш цас орно Өчигдөр
Скай-ресорт руу өдөр бүр автобус үйлчилнэ Өчигдөр
Улаанбурханы нөхцөл байдлын мэдээ Өчигдөр
Нийслэлийн 2026 оны төсвийг баталлаа Өчигдөр
Ирэх долоо хоногт бага ангийг танхимаар дунд анги цахимаар орно Өчигдөр
Өвөл инверс үүсэж, утаа тухайн орчиндоо бөөгнөрдөг Өчигдөр
Н.Учрал: 18 сараар тэтгэврийн зээл авсан ахмадуудын зээлийн хугацааг 36 сар хүртэл сунгахаар ойлголцлоо Өчигдөр
Итали улстай аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг байгууллаа Өчигдөр
Р.Булгамаа: Амьдрал зохиож үзээгүй шүүгчид гэр бүл, хүүхдийн хувь заяаг дэнслэх нь юу л бол Өчигдөр
Хар өнгийн автомашин хүн мөргөөд зугтаажээ Өчигдөр
Зудын урьдчилсан төлөвөөс харахад мал өвөлжилт нийт нутгийн 4 хувьд нэн их, 17 хувьд их эрсдэлтэй гарчээ Өчигдөр
Монгол, Итали улстай боловсрол, соёлын салбарт хамтран ажиллана Өчигдөр
Нийслэлийн 182 сургуульд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд энэ онд 3933 нэгж талбай чөлөөлжээ 2025/12/05