2.3 их наяд төгрөгийн зардал хасаж оруулж ирсэн 2025 оны төсвийг УИХ хэлэлцэнэ

Ц.Цэрэнбадам
2024/12/05

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслүүдийг хэлэлцэн УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ.

2025 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн дүн 33.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.2 хувь, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 33.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.2 хувьд хүрч нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл алдагдалгүй, суурь тэнцэл дотоодын нийт бүтээгдэхүүний 3.5 хувийн ашигтай байхаар төсөлд тусгасан. Төсвийн зарлагаас хүүхдийн мөнгөн тэтгэмж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын сан, хүүгийн төлбөр, цалин, төрийн албан хаагчдын тэтгэмж зэрэг хуульд заасан тэтгэмжүүдийг хэвээр үлдээсэн бол урсгал зардал, хөрөнгийн зардлыг тус бүр 0.8 их наяд, гадаад зээлийн ашиглалт 0.7 их наяд төгрөг нийт 2.3 их наяд төгрөгийн зардал хасахаар тооцсон байна. Төсөвт байгууллагын үйл ажиллагааны зарим зардлыг 10-100 хувь бууруулна. Тухайлбал тавилга, багаж, техник хэрэгсэл, томилолт, бичиг хэрэг, тээвэр шатахууны зардал зэрэг багтаж байна. Мөн хэрэгжиж эхлээгүй болон зарим хөтөлбөр, арга хэмжээг зогсоох, хойшлуулахаар тусгасан. Хөрөнгө оруулалтын хувьд шилжих төслүүдийг хөндөөгүй бол 2024 оны 12 сарын 02-ны байдлаар гэрээ байгуулаагүй төслүүдийн 2025 оны санхүүжилтийг хойшлуулах, бүсчилсэн хөгжлийн хөрөнгө оруулалтыг дахин эрэмбэлж үе шаттай хэрэгжүүлэх, зарим ТЭЗҮ, их засварын санхүүжилтийг бууруулж, хойшлуулах, тоног төхөөрөмжийн санхүүжилтийг 20 хувь бууруулахаар тусгажээ. Харин Хавдрын эмнэлгийн их засвар болон “Хавдрын эмнэлэг 2” барилгын дэд бүтцийн ажлыг эхлүүлэхээр төсвийн төсөлд нэмж тусгасан байна.

Нэгдсэн төсвийн нийт орлогыг төсвийн хөрөнгө оруулалт, зарлагын бууралттай холбогдуулан 394.7 тэрбум төгрөгөөр бууруулж байна. Үүнд гаалийн орлого 174.0 тэрбум, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн орлого 25.0 тэрбум, дотоодын барааны НӨАТ 112.3 тэрбум, хувь хүний орлогын албан татвар 21.1 тэрбум, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 50.3 тэрбум, бусад орлого 12.0 тэрбум төгрөгөөр тус тус багтаж байна.

 


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18