Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах хэлэлцээрийг үйлдвэрлэгчид эсэргүүцэж эхэллээ

О.Шүрэнцэцэг
2024/12/05

ОХУ, Казахстан, Беларусь зэрэг орон гишүүнчлэлтэй Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр хийн, 300 гаруй төрлийн бараа, бүтээгдэхүүнийг татваргүйгээр оруулж ирэх гэрээг арванхоёрдугаар сард багтаж байгуулахаар Засгийн газар шамдаж байна. Үүний үр дүнд ижил төрлийн бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг барилга, хүнс, хөдөө аж ахуйн жижиг, дунд үйлдвэрүүд хөгжих боломжгүйд хүрнэ. Тодруулбал, хөдөө аж ахуйн дийлэнх бүтээгдэхүүнийг (бүх мах, махан, сүү, сүүн бүтээгдэхүүн, улаан буудай, гурил, хүнсний ногоо, ус, ундаа зэрэг) импорт ба онцгой татваргүй, ямар нэгэн квот зохицуулалтгүй Монгол Улс руу нийлүүлэхээр ярилцаж байна. Улсаасаа ихээхэн татаас авч томорсон тэдгээр орны олигархи компаниудтай Монголын дөнгөж хөл дээрээ босох гэж ядаж буй аж ахуйн нэгжүүд өрсөлдөж чадахгүй. ОХУ эдийн засгийн хоригтой байгаа. Ийм үед бүр гаалийн татвар тэглэх түншлэлийн хэлэлцээр байгуулбал барууны хөрөнгө оруулагчид яаж хүлээж авах вэ? Мах, махан, сүү, сүүн, ус, ундаа зэрэг бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж, хэрэгцээгээ бүрэн хангах боломжтой байхад импортыг нэмэгдүүлж, гадаад худалдааны алдагдлыг ч улам ихэсгэн улсаа хорлох хэлэлцээр байгуулах ёсгүй. Үүнийг дотоодын үйлдвэрлэгчид эсэргүүцэж, эгдүүцлээ илэрхийлээд эхэлжээ.

Энэхүү хэлэлцээр нь Монгол Улсын төрөөс хүнс, хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлж, хүнсний импортыг хаахаар хэрэгжүүлж байгаа “Хүнсний хувьсгал” хөдөлгөөнтэй огт нийцэхгүй юм. Уг нь манай улс  19 нэрийн барааг дотоодоос бүрэн хангах тухай УИХ-ын 36 дугаар тогтоол баталж байв. Үйлдвэрлэлийг дэмжихээр их хэмжээний зээл олгосны үр дүн ч гарахгүй гэсэн үг. Иймээс УИХ-ын гишүүд монгол төрийн бодлогыг тогтвортойгоор үргэлжлүүлж, ард түмнээс сонгогдсон стратегийн гэх тодотголтой хүнс, хөдөө аж ахуйн салбараа хамгаалж, гаднаас татваргүйгээр бараа, бүтээгдэхүүн оруулж ирэх эл хэлэлцээрийг байгуулахыг эсэргүүцэж, хүнсний аюулгүй байдал, тусгаар тогтнолоо хамгаалах шаардлагатай байна.

Евразийн эдийн засгийн холбооны таван оронтой 2023 онд хийсэн гадаад худалдааны статистикийг харвал худалдааны тэнцэл 2.4 тэрбум ам.долларын алдагдалтай гарсан гэх дүн бий. Тодруулбал, 143 сая ам.долларын бараа нийлүүлж, 2.5 тэрбумын бүтээгдэхүүн импортолсон байна. Хэрэв дээрх хэлэлцээрийг байгуулбал худалдааны тэнцэл улам нэмэгдэх нь дамжиггүй. Том болон жижиг орнууд хоорондоо татвар тэглэхээр том нь хождог талтай. АНУ гэхэд БНХАУ-ын бараа, бүтээгдэхүүнд 25-65 хувийн татвар ногдуулж, улсынхаа эдийн засгийг хамгаална гэж Ерөнхийлөгч нь зарлачихлаа. Гэтэл манайд эсрэгээрээ... Жинхэнэ эх оронч үйлдвэрлэгчдээ хэн хамгаалах вэ?


1
angry
0
care
0
haha
4
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18