Монгол улсад Азийн Бетоны холбооны Х хурал болж өндөрлөлөө

О.Шүрэнцэцэг
2024/08/18

Улаанбаатар хотноо 2024 оны наймдугаар сарын 15-18-ны өдрүүдэд Азийн бетоны холбооны Х хурлыг зохион байгуулж өндөрлөлөө

Тус хуралд Азийн бетоны холбооны гишүүн 12 орны 170 гаруй төлөөлөгчид оролцож, бетоны чанар, орчин үеийн дэвшилтэт технологиудыг хэлэлцэж байна.

Азийн бетоны холбооны холбооны Х хурлыг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь нээж, үг хэллээ.

Тэрбээр "Барилга барих үйл ажиллагаа ногоон хөгжлийн бодлогод нийцсэн, нөөцийн хэмнэлттэй, байгаль орчин, хүний эрүүл мэнд, уур амьсгалын өөрчлөлтөд сөрөг нөлөөгүй байх ёстойг тэмдэглээд тэр дундаа барилгын үндсэн хийц болох бетон, түүхий эд болох цемент нь стандартын шаардлагад нийцсэн чанартай байх хэрэгтэй"-г онцлов.

Монгол Улсад олон улсын судлаачид, үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгчид, мэргэжилтнүүд цуглаж, барилгын салбарын онцгой чухал бүтээгдэхүүний үйлдвэрлэл, чанар, дэвшилтэт үйл ажиллагаануудынхаа талаар хэлэлцэж байгаад салбарын сайд бахархаж байгаагаа илэрхийлээд хурлын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Азийн бетоны холбоо /ACF/, Монголын Бетоны Холбоо /MCA/ болон ШУТИС хамтран Монгол Улсад зохион байгуулж буй Азийн бетоны холбооны X хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна.

Геополимер бетон, Химийн нэмэлт материал, CO2 эрдэсжилттэй болон 3D өнгөлгөөний бетон, Шинэ цементэн материал болон бетоны нэмэлт материал, Шүүрдэг бетон ба туршилтын аргууд алгоритм, Бетоны насжилт, Бүтээцийн төлөвлөлт, ашиглалтын хугацааны менежмент гэсэн 7 салбарын хүрээнд судлаачид эрдэм шинжилгээний ажлуудаа хэлэлцүүлж байна


 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18