Ж.Батсуурь: 150 мянган айлын орон сууц ашиглалтад оруулна

О.Шүрэнцэцэг
2024/09/18

Хот байгуулалт барилга орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь ирэх дөрвөн жилд 150 мянган айлын орон сууц ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна гэлээ. Тэрбээр “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлагдахад 14 мега төсөл хэрэгжүүлэхээр зарласан. Энэхүү төслүүдийн ихэнх нь Улаанбаатар  хот, Шинэ зуун мод хоттой холбоотой төслүүд байгаа. Агаарын бохирдол, түгжрэл зэрэг олон жилийн ужгирсан асуудлыг энэ цагаас зогсоон, Улаанбаатар хотыг олон тулгууртай болгож хөгжүүлэх суурь нь нийслэлийг 2040 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөө юм.

Ирэх онд ипотекийн зээлийн эх үүсвэрийг 1.2 их наяд төгрөгт хүргэнэ. Ипотекийн зээлийн эргэн төлөлтөөр 600 орчим тэрбум төгрөг орж ирдэг, мөн үүн дээр Үндэсний баялгийн сангаар дамжуулан 500-600 тэрбум төгрөгийг ипотекийн зээлийн эх үүсвэрт зарцуулахаар тусгасан. Ипотекийн санхүүжилтийг нэмэгдүүлэхээр нийлүүлэлт ихэснэ гэсэн үг.  Ингэхээр орлого тодорхой иргэдийн хувьд ипотекийн зээлд хамрагдаж, орон сууцтай болох бололцоо нь нээгдэнэ. Ипотекийн зээлийг амины орон сууц барих иргэдэд ч олгоно. Суманд амьдардаг иргэн, аймагт амьдардаг иргэн, хотод амьдардаг иргэний амьдралын чанарыг ойртуулахын төлөө бүх боломжийг бүрдүүлж ажиллана.

Бид 150 мянган айлын орон сууц ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна” гэлээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18