АУДИТ: Нийслэл шинэ жилийн баярын цэнгүүн зохион байгуулахад 400 саяыг төсөвлөсөн

Ц.Цэрэнбадам
2024/12/02

Улаанбаатар хотын 2025 оны төсвийн төслийг өнөөдөр НИТХ-д танилцуулсан юм. Үүний дарааАудитын байгууллагаас төсвийн төсөлд хийсэн дүгнэлтийг танилцуулсан. 

Нийслэлийн төсвийн зарлагыг 16.2 тэрбум төгрөгөөр бууруулах боломжууд бий талаар Нийслэл дэх Төрийн аудитын газрын дэд дарга Ч.Болд хэллээ. 

"НЗДТГ-ын бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний төлбөр, хураамжийн зардалд
тооцоо судалгаагүй, нотлох баримтаар дэмжигдээгүй 2.1 тэрбум төгрөгийн арга хэмжээг төлөвлөсөн байна.
Тухайлбал нийслэлийн хэмжээний мөнгөн хөрөнгийн оновчтой удирдлагыг хэрэгжүүлэх, судалгаа хийх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх арга хэмжээнд 200 сая төгрөг, Нийслэлийн үнэт цаасны болон өрийн удирдлагын журам боловсруулах, судалгаа хийх, зөвлөх үйлчилгээ авахад 200 сая төгрөг, ах дүү найрамдалт харилцаатай хотуудтай хамтран худалдаа, эдийн засгийн олон улсын форум, арга хэмжээ зохион байгуулахад 1.7 тэрбум төгрөг төлөвлөжээ.

Нийслэлийн 2025 оны хөгжлийн төлөвлөгөө хэрэгжүүлэх арга хэмжээний зардалд хэрэгцээ шаардлага тодорхойгүй, үйл ажиллагааны чиг үүрэг давхардсан арга хэмжээнд 3.5 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна. Тухайлбал соёлын эрхийн бичгийн туршилт, үйл ажиллагааг эхлүүлэхэд 100 сая, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд төрөөс үзүүлэх зарим үйлчилгээг иргэний нийгмийн байгууллага, ТББ, хувийн хэвшлийн байгууллагаар гүйцэтгүүлэхэд 200 сая, бусад арга хэмжээний зардалд 2.9 тэрбум,
авлигатай тэмцэх ажиллагаанд 200 сая төгрөг төсөвлөжээ.

Нэг удаагийн шинжтэй, тэвчиж болох, үр ашиггүй үрэлгэн зардалд 1.6 тэрбум төгрөг төсөвлөжээ. Тухайлбал шинэ жилийн баярын цэнгүүн зохион байгуулахад 400 сая, бүтээлч од төсөлд 950 сая, өмгөөллийн хуулийн зөвлөгөө авахад 60 сая, хууль тогтоомжийн судалгаа хийхэд 40 сая, эх оронч сурагч аянд 200 сая төгрөгийг тус тус төлөвлөсөн байна.

Нийслэлийн өмчийн үйлдвэрийн газруудын дүрмийн сангийн хөрөнгө гэх нэршилтэй 9 тэрбум төгрөг төлөвлөсөн нь нотлох баримтаар дэмжигдээгүй, зориулалт тодорхойгүй, "Шинэ зуун мод хот" корпорац ХХК, "Нийслэлийн эрсдэлийн удирдлагын сан хос" ХХКийн дүрмийн санд 7 тэрбум төгрөгийг төлөвлөсөн нь Төрийн хэмнэлтийн тухай хуульд нийцэхгүй байна" гэв.


6
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18