ХӨСҮТ: Амны хаалт зүүх нь халдвараас хамгаалах найдвартай арга

Ц.Цэрэнбадам
2024/12/02

ХӨСҮТ-өөс өнөөдөр томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн хэмжээнд дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд 1200 үзлэг хийгдсэнээс 7.8 хувь буюу 9200 тохиолдол нь томуу, томуу төст өвчин эзэлж байна. Насны байдлаар авч үзвэл дээрх өвчний халдвар авсан 0-15 насныхан 86 хувийг эзэлж байна. Тэр дундаа 0-1 насны хүүхэд 21.2 хувь, 2-4 насныхан 23.5 хувь, 5-9 насныхан 19.5 хувь, 10-15 насныхан 23.2 хувийг эзэлжээ.

Түргэн тусламжаар нийт 10,900 дуудлага ирснээс 13.9 хувийг томуу томуу төст өвчин эзэлж байна.

Мөн нийслэлийн есөн дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгүүдэд арванхоёрдугаар сарын 2-ны байдлаар нийтдээ 1311 хүүхэд хэвтэн эмчлүүүлж байна. Тэдний 87 хувь нь томуу, томуу төст өвчний халдвар авснаас эмнэлэгт хэвтжээ. Нийт 572 ор байдаг ч хэвтэн эмчлүүлэгсэд нэмэгдсэн тул  532 ор нэмэлтээр дэлгэжээ. Мөн нийслэлийн хэмжээнд эмнэлгүүдэд 1284 эмч, сувилагч ажиллаж байгаа гэлээ. 

Төрөлжсөн үйлчилгээтэй эрүүл мэндийн байгууллагад ор дэлгэсэн. Нийт 1814 ор дээр нэмж 3122 ор дэлгэсэн тул хүүхэд хэвтэн эмчлүүлэх бэлэн байдал хангагджээ.

Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний тохиолдол нэмэгдэж байгаа бөгөөд “А” хүрээний вирус тархах болсныг анхаарууллаа. Томуу, томуу төст өвчин нь вирусын гаралтай, ханиаж найтаахад тархдаг. Нэг хүн найтаахад 40 мянга гаруй вирусын дусал тархдаг. Вирусын дусал нь 7 метрийн зайнд халдвар тараах эрсдэлтэй байдаг тул амны хаалт зүүх нь энэ төрлийн өвчлөлөөс өөрийгөө болон бусдыг хамгаалах найдвартай арга хэрэгсэл болохыг санууллаа. 


0
angry
0
care
1
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18