Улаанбаатар хотын 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

О.Шүрэнцэцэг
2024/11/29

 2024 оны 11-р сарын 28-ны 20 цагаас 11-р сарын 29-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 Хур тунадас: Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар, өдөртөө Увс нуурын хотгор, Халх голын сав газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх, Байдраг голын хөндийгөөр -26...-31 градус, Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Дарьгангын тал нутгаар -20…-25 градус, Их нууруудын хотгор, Говь-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын сав газраар -14…-19 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар -2...-7 градус, бусад нутгаар -7...-12 градус, өдөртөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр -9…-14 градус, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар -3...-8 градус хүйтэн, Хангай нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар +3...+8 градус, бусад нутгаар -2...+3 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, ялимгүй цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -7…-9 градус хүйтэн, өдөртөө 0...+2 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -9…-11 градус хүйтэн, өдөртөө 0…+2 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, ялимгүй цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -10…-12 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна. 

2024 оны 11-р сарын 30-наас 2024 оны 12-р сарын 04-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

 11-р сарын 30, 12-р сарын 02-нд Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 12-р сарын 1-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 11-р сарын 30-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-р сарын 01-нээс нутгийн зүүн хагаст хүйтэрч Дархадын хотгор болон Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -28...-33 градус, өдөртөө -16...-21 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө -22...-27 градус, өдөртөө -12...-17 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -10...-15 градус хүйтэн, өдөртөө -1…-6 градус, бусад нутгаар шөнөдөө -17…-22 градус, өдөртөө -7...-12 градус хүйтэн байна.



0
angry
2
care
1
haha
0
liked
2
love
5
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18