Хот байгуулалт, барилгын салбарт Турк улстай хамтарна

О.Шүрэнцэцэг
2024/08/16

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь өнөөдөр Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин сайд Зафер Атешийг хүлээн авч уулзлаа.

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь эрт дээр үеэс Монгол, Турк хоёр улс нь түүх, соёлоороо холбогдож ирсэн бөгөөд Монгол, Туркийн дипломат харилцааны 55 жилийн ой энэ онд тохиож байгааг тэмдэглэж, энэ хугацаанд хоёр улсын худалдаа, эдийн засаг, техникийн хамтын ажиллагаа улам бүр тэлж байгааг онцоллоо.

Засгийн газар эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх, том төслүүдийг хэрэгжүүлэх, ард иргэдийн амьдрах орчныг сайжруулах томоохон зорилтуудыг тавьж байгаа. Тэдгээрийн нэг нь эртний нийслэл Хархорум хотын суурин дээр шинэ хот төлөвлөх, барьж байгуулах ажил юм. Саяхан бид Хархорум хотын шинэ төлөвлөлтийг хийх олон улсын уралдааныг зарлаж, дэлхийн шилдэг төлөвлөгч архитекторууд оролцсон. Удахгүй тэдний бүтээл хот болж байгуулагдах нөр их ажил эхлэхэд та бүхний туршлага оролцоо бидэнд дэмжлэг болох нь дамжиггүй. Мөн Шинэ Зуун мод, Хөшигийн хөндийн бүтээн байгуулалт гэх мэт бусад томоохон төслүүдэд улс орнуудын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа чухал байгаа” гэв.

Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Зафер Атеш нь Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, БНТУ-ын Байгаль орчин, тохижилт, уур амьсгалын өөрчлөлтийн яам хоорондын "Барилгын салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг"-ийн хүрээнд хот байгуулалт, барилгын салбарт хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлж, Туркийн барилгын холбоо болон барилгын томоохон компаниуд Монгол Улсад хэрэгжиж байгаа төслүүдэд оролцох сонирхолтой байгааг уламжлав.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18