Дэлхийн банктай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ

О.Шүрэнцэцэг
2024/11/05

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь Дэлхийн Банк группын Хот хариуцсан захирал Мин Жантай уулзлаа.  Уулзалтад ХББОС-ын сайдын зөвлөх О.Амартүвшин болон хоёр талын албаны бусад хүмүүс оролцлоо.

Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэн цаг үед Дэлхийн банк  манай улсад суурин төлөөлөлөгчийн газраа нээж хот, хөдөөгийн хөгжил, боловсрол, байгал орчныг хамгаалах, бодлого боловсруулах , уул уурхайн салбарын удирдлагын тогтолцоог сайжруулах болон бусад чиглэлээр монголын хөгжлийг дэмжин ажиллаж ирсэн юм. Зээл, буцалтгүй тусламжаас гадна чадавхийг бэхжүүлэх, засаглалыг сайжруулах чиглэлд зөвлөн дэмжиж ажилладаг.

Сайд Ж.Батсуурь , саяхан Улаанбаатар хотноо болсон “Монголын орон сууцжуулалтын ирээдүй-2024” олон улсын форумыг зохион байгуулахад санаачилгатай, идэвхитэй хамтран ажилласанд нь Дэлхийн банкны хамт олонд талархал илэрхийлээд, уг форум нь Монгол Улсын Засгийн газраас орон сууцжуулалтын салбарт баримталж буй бодлогын хэрэгжилтийг хангахад чухал үүрэгтэй болохыг онцоллоо.

Монгол Улсын Засгийн газар иргэдийг хямд, орлогод нийцсэн орон сууцаар хангах, ипотекийн хүртэмжийг нэмэгдүүлэх, хуримтлалын сан байгуулах, санхүүжилтийг тогтвортой хүртээмжтэй байдлаар шийдвэрлэх чиглэлд идэвхитэй ажиллаж, холбогдох хууль тогтоомжуудыг шинэчлэхээр төлөвлөж байгааг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд тэмдэглэн хэлэв.

Дэлхийн банк группын Хот хариуцсан захирал Мин Жан, Монголын Засгийн газрын төлөвлөж буй орон сууцжуулалтын бодлогыг хэрэгжүүлэхэд цаашид ч тууштай дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Дэлхийн банк өнөөдрийг хүртэл Монгол Улсын хөгжлийг дэмжин нийтдээ 1.6 тэрбум долларын санхүүжилт олгоод байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18