Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг чухалчилна

О.Шүрэнцэцэг
2024/09/13

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид нар 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр уулзаж, барилга байгууламж, стандарт, орчны хүртээмж, ногоон байгууламж, иргэдийн эрүүл, аюулгүй орчин амьдрах эрхийн асуудлаар санал солилцов.

 Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаархи 23 дахь илтгэлд “Эрүүл, аюулгуй орчинд амьдрах эрхийн хэрэгжилт, нөхцөл байдал” сэдэвт бүлгийн хурээнд нийт 14 санал, зөвлөмж хүргүүлснээс УИХ-ын тогтоолд 12 санал нь багцлагдаж туссан, зарим санал нь тусаагүй байна.

Энэ хүрээнд УИХ-ын 2024 оны 37 дугаар тогтоолд тусгагдаагуй асуудлаар Комиссын гишүүдийн зөвлөмжийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурьд хүргүүлээд байсан юм.

Уулзалтын эхэнд Комиссын дарга Д.Сүнжид, “Шинээр баригдаж байгаа барилга байгууламжид барилгын норм, дүрэм стандарт мөрдөхгүй байгаагаас болж иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна гэх гомдол, мэдээлэл олноор ирж байгааг дурдав. 2023 оны байдлаар нийслэлд шатахуун, дизель түлш борлуулдаг шатахуун түгээх станц 266, газын буюу хийн түлш борлуулдаг 5, бөөний 29 агуулах, нийт 455 орчим шатах тослох материал, хийн газ борлуулдаг байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа нь хүрээлэн буй орчноо эрсдэлд оруулж болзошгүй байна. Тухайлбал нийслэлийн нутаг дэвсгэрт байрлаж байгаа ерөнхий боловсролын 13 сургуулийн 200 метрээс дотогш зайд 16 шатахуун түгээх болон автогаз түгээх цэг байрлаж байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18