Барилгын салбарын инженерүүдийг Турк улсад бэлдэх боломжтой

О.Шүрэнцэцэг
2024/09/17

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь Тика-гийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулалтын газрын хөтөлбөр зохицуулагч Муслу Алиг хүлээн авч уулзан, Монгол Улсын хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын салбарт хэрэгжүүлэх боломжит төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо.

Монгол Улс,  Бүгд Найрамдах Турк Улстай 1969 онд дипломат харилцаа тогтоосон ба Улаанбаатар дахь Хөтөлбөр зохицуулах газрыг  хоёр улсын найрсаг харилцаанд тулгуурлан эдийн засаг, нийгмийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор 2002 онд байгуулсан. Туркийн хамтын ажиллагааг зохицуулах агентлаг нь манай улсад барилга, зам, бүтээн байгуулалт, соёл, аялал жуулчлалын салбарт төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг ба өнөөдрийн байдлаар  соёлын өвийг хамгаалах төсөл болох Мэргэн Тоньюкукын музейн барилгын төслийн ажил явагдаж байна.

Ирэх жилүүдэд хийхээр төлөвлөж буй томоохон төслүүд, ялангуяа хот төлөвлөлт, барилгажилт, зам гүүрийн бүтээн байгуулалтууд,  аймаг сумдын хөгжил, орон сууц, дэд бүтцийн бодлого, иргэдийн амьдрах таатай орчныг бий болгох тал дээр Турк Улсын төр хувийн хэвшилтэй хамтран ажиллахыг бүх талаар дэмжинэ гэдгээ сайд Ж.Батсуурь уулзалтынхаа үеэр илэрхийлэв. Мөн Турк Улсад хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын чиглэлээр оюутан сурагчдыг сургах, ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэх салбарын яам, орон нутгийн албан хаагчдыг туршлага судлуулах, давтан сургах тал дээр хамтран ажиллах хүсэл эрмэлзэлтэй байгаагаа мөн илэрхийллээ.

Ноён Муслу Али дурдсан төслүүд дээр төр хувийн хэвшлийн байгууллагыг татан оролцуулах талаар хүчин чармайлт гаргаж, тавьсан саналыг дэмжиж ажиллах болно гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18