Барилгын салбарын эрх зүйн шинэчлэлд Европын холбооны сайн туршлагыг нэвтрүүлнэ

О.Шүрэнцэцэг
2024/11/28

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эрхэмсэг хатагтай Ина Марчюлёните тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан ажил хэргийн түвшинд ярилцаж, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайдаар томилогдсон явдалд талархал илэрхийллээ.

Сайд Ж.Батсуурь ярианыхаа эхэнд Монгол Улсын хувьд Европын Холбооны гишүүн орнуудтай хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын салбарт өргөн хамтын ажиллагаатай явж ирснийг онцоллоо. Мөн тус яамны захиалгаар Европын Холбооны гишүүн Австри Улсын зээлийн хөрөнгөөр Говь-Алтай аймгийн Алтай хотын ундны эх үүсвэрийг “Тайшир-Алтай ус хангамж” төслөөр шийдэж, энэ төсөл нь Ковид-19 цар тахлын үед хамгийн амжилттай хэрэгжүүлсэн төсөл болсон. “Дэд бүтцийн хөгжил” төслийн хүрээнд Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн төв болон Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн гудамж, зам талбайг европын норм, дүрэм стандартын дагуу тохижуулсан нь үлгэр жишээ болж байгааг танилцуулав.

Өнөөдрийн байдлаар Австрийн зээлээр Дархан хотын цэвэр усны шугам, ухаалаг тоолуур суурилуулах төсөл амжилттай хэрэгжиж байна.

Монгол Улстай цаг уурын хувьд эрс тэс, ижил төстэй Европын Холбооны гишүүн орнууд болох Норвеги, Швед, Финланд, Грийнланд улсуудын инженерийн бие даасан эх үүсвэртэй ногоон барилгын норм, дүрэм, стандарт, технологийг Монгол Улсад нутагшуулах ажлыг ирэх оны нэгдүгээр улиралд багтаан зохион байгуулахаар төлөвлөж байна.

Монгол Улсын барилгын салбарын эрх зүйн шинэчлэл, реформын хүрээнд Европын Холбооны сайн туршлага, практикийг нэвтрүүлэх хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байгааг илэрхийллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18