Л.Гантөмөр: Худалдан авалтад ухаалаг систем нэвтрүүлсэн нь том дэвшил

О.Шүрэнцэцэг
2024/11/27

Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхай, Засвар, механикийн завод, Мэдээллийн технологийн хэлтсийн Дата төв зэрэг цех, нэгжээр орж, шинэ технологи болон өргөтгөл, бүтээн байгуулалтын үйл ажиллагаатай танилцлаа.

Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэл, эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд, шинэ техник, технологи болон нийгмийн чиглэлийн төсөл хөтөлбөрийн талаарх мэдээлэлтэй танилцсаны дараа зарим асуудлыг тодруулж, санал бодлоо солилцов. Тухайлбал, геологи хайгуулын ажлын явц, тэдгээрт зарцуулж буй зардал, улс, орон нутгийн төсөв болон Монгол банканд төвлөрүүлэх валютын орлого, эрчим хүчний хэрэглээ, нийгмийн чиглэлийн ажлууд, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт зэрэг олон чиглэлээр тодруулж, зарим үүрэг даалгаврыг өгчээ.

Түүнчлэн, Эрдэнэт үйлдвэрийн худалдан авах үйл ажиллагаанд хиймэл оюун ухаанд суурилсан TenderEval 1.0 системийг нэвтрүүлж эхэлснийг өндөр ач холбогдолтой, чухал алхам гэж үнэлэн, цаашид улам сайжруулан хөгжүүлэхийг үйлдвэрийн удирдлагуудад онцлон захилаа. Энэ ажилд шаардлагатай технологийн тоног төхөөрөмж, техник хэрэгслийг хөрөнгө оруулалтын төлөвлөгөөндөө тусгаж, шийдвэрлэх нь зүйтэй. Ингэснээр байнгын хардлага сэрдлэг дагуулж ирсэн худалдан авалт, тендер шалгаруулалтын үйл ажиллагааг хүний оролцооноос ангид, шударга, ил тод зохион байгуулах боломж бүрдүүлнэ гэсэн юм.

Мөн “Өртөг зардлын хэмжээг бууруулах, үүнд оновчтой зөв менежмент хийх чиглэлийг Засгийн газраас “Эрдэнэс Монгол” нэгдэлд өгсөн. Өсөж буй зардалтайгаа хэрхэн нүүр тулж, хэмнэх вэ гэдэг сайн жишээг Эрдэнэт үйлдвэрээс олж харлаа. Өнгөрсөн онд 109 тэрбум төгрөгийн хэмнэлттэй ажилласан бол энэ онд ийм хэмжээний хэмнэлт гаргахаар ажиллаж байгаа юм байна. Үүнд бүтээмж, үр ашгаа нэмэгдүүлж байж үр дүнд хүрэх нь дамжиггүй. Ингэснээр аж үйлдвэржилтийг бий болгож, хөгжүүлэх Хамтарсан Засгийн газрын зорилт биеллээ олно” гэсэн юм.  


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18