​Б.Батбаатар: 20 хүрэхгүй хувийн сонгогчдын саналаар Засгийн эрхийг авч байна

О.Шүрэнцэцэг
2024/11/27

“Улс төрийн намын тухай хуулийг олон намын тогтолцоонд нийцүүлж өөрчлөх шаардлагатай” талаар намуудын төлөөлөл мэдээлэл хийлээ. ИЗНН-ын дарга, УИХ-ын гишүүн Б.Батбаатар энэ үеэр байр сууриа илэрхийллээ. Тэрбээр, "Монгол улсад улс төрийн олон нам оршин байх нь бидний эрх чөлөөний асуудал. Иргэдийн эрх чөлөө хангагдах, эс хангагдах эсэхэд хяналт тавихад улс төрийн намууд үүргээ гүйцэтгээд явж байгаа. Улс төрийн аль ч намыг жижиг гэж ярихгүй, харин эрх баригч ба сөрөг хүчин гэж ялгах ёстой. ИЗНН цөөнхийн үүрэг гүйцэтгэж байна. Бусад улс төрийн намууд иргэдийн сонгох сонгогдох эрхэнд халдаж гэж үзэж байна.  Парламентийн гурван намын 118-ын бүлгийн нийлж хийсэн  улс төрийн намын тухай хуулийг олон намын санал оролцоотойгоор өөрчлөх ёстой. Энэ хуулийг дагаад УИХ-ын тухай хууль, УИХ-ын дэгийн тухай хууль, УИХ болон орон нутгийн сонгуулийн тухай хууль, улс төрийн намын тухай хууль өөрчлөгдөх ёстой. Иргэд эрхээ эдэлж чадахгүй байгаа нөхцөл байдлыг бий болгочихсон. 

Сонгууль ямархуу байдлаар явж байгааг та бүхэн харж байгаа. Нийт Монгол улсын иргэд сонгогчдын 10-20 хувийн саналаар Засгийн эрхийг 100 хувь авч байна. ИЗНН сонгуулийн маргааш өдөр нь цөөнх болж ус агаар мэт хэрэгтэй байгаа цөөнхийн үүргийг биелүүлнэ гэдгээ амласан. Тэр үүргийнхээ дагуу ажиллаж байна. 

Өнөөдөр улс төрийн намуудтай хамтран хэвлэлийн хурал хийж байгаа нь Монголд олон ургальч үзэл, эрх чөлөө амьд оршин байх тухай асуудлыг хөндөх гэснийх юм. Олон нам байх нь Монгол улсын тусгаар тогтнолд чухал. Мөн УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн нэр дэвшигчдийг хамтарч нэр дэвшигчдийн холбоо байгуулахыг уриалж байна. Эрх баригч 118-ын бүлэгт хариуцлага хяналт, санал шүүмжлэл, улс орныг хөгжүүлэх өөр хувилбар байгаа гэдгийг сануулж байхыг уриалмаар байна. Энэ чиглэлд зогсолтгүй ажиллана.  



0
angry
0
care
0
haha
4
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18