Ерөнхийлөгчийн хоригтой холбоотой ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн ахална

О.Шүрэнцэцэг
2024/11/23

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн 78.7 хувийн саналаар хоригийг хүлээн авах санал дэмжигдлээ.

Ерөнхийлөгчийн хоригтой холбогдуулан төсвийг хэлэлцэхдээ УИХ-аас парламентад суудалтай намуудын төлөөлөл болон гишүүдийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж, УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнгээр ахлуулан ажиллуулна гэж УИХ-ын дарга Д.Амарбаясгалан онцлов.

Төсвийн хоригийн талаар УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан, Б.Энхбаяр, П.Сайнзориг, С.Эрдэнэбат, М.Бадамсүрэн, З.Мэндсайхан, О.Номинчимэг, Г.Тэмүүлэн, С.Амарсайхан, У.Отгонбаяр нар асуулт асууж, үг хэлэв. Гишүүдийн асуултын дийлэнх нь 2025 оны төсөвт тавьсан хоригийн хэлэлцүүлгийг явуулах дэг, аймаг, нийслэл, сум, дүүргийн 2025 оны төсвийн төслийг хэлэлцэх хугацаа, ямар зардлыг танах эсэхэд чиглэгдэж байв.

Парламентын түүхэнд, Ерөнхийлөгчийн зүгээс Төсвийн хуульд есөн удаа хориг тавьж байснаас зургаад нь бүхэлд нь, гуравт нь хэсэгчлэн хориг тавьж байжээ.


0
angry
0
care
0
haha
3
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18