Дарь-Эх орчимд 150 метр үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлалаа

О.Шүрэнцэцэг
2024/11/22

Баянзүрх дүүргийн 21, 27 дугаар хороо, Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд өнгөрсөн зун эвдэрсэн 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийн засвар, нөхөн сэргээлтийн ажил дуусчээ. Үерийн хамгаалалтын далангийн бетон цутгалтын ажлыг ирэх оны хавар эхлүүлнэ. Энэ талаар ГУББГ-ын Ерөнхий инженер С.Батсайханаас тодрууллаа.

С.Батсайхан: “Ганц худгийн ам орчимд нийт 80 мянган метр куб газар шорооны ажлыг арваннэгдүгээр сард багтаан хийж дуусгана. Үргэлжлүүлэн гурван шаталсан ус хуримтлуулах сан, 150 метр үерийн хамгаалалтын даланг хавтанжуулах, боомтын барилгыг сэргээн засварлах ажлуудыг хийхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд эхний ээлжид өнгөрсөн зуны борооноор эвдэрсэн 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн сэргээн засварлаж дууссан. Мөн 11 тусгай зориулалтын машин механизм, 20 гаруй инженер, техникийн ажилчдын бүрэлдэхүүнтэйгээр ус хуримтлуулах сангийн байршлын талбайг гаргаж авах газар шорооны ажлыг арваннэгдүгээр сард багтаан хийхээр эрчимтэй ажиллаж байна. Инженерийн хийцлэлтэй барилгуудыг барих ажлыг ирэх оны хавар эхлүүлнэ”. 

Ташрамд, Улаанбаатар хотод орсон усархаг борооны улмаас 2023 оны зун Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд үер бууж, дөрвөн хүний амь эрсдэж, айл өрхүүдийн хашаа, байшин, автомашин үерт автаж их хэмжээний хохирол учруулж байсан. Мөн 2018, 2021, 2022 онд ч Дарь-Эхийн үерийн улмаас хохирол үүсэж, Ганц худгийн урссан замыг дахин барьсан ч тохиолдол байдаг. Тиймээс ГУББГ-аас тухайн хэсгийн үерийн байгууламжийг сэргээн засварлах, дээд хэсэгт шаталсан байдлаар гурван ус хуримтлуулах сан үүсгэхээр зураг төслийг боловсруулсан юм.


0
angry
0
care
2
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 1 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18