Халуун бууруулах, өвдөлт намдаах зорилгоор аспириныг хэрэглэж болохгүй

О.Шүрэнцэцэг
2024/11/22

Томуугийн улирал эхэлсэнтэй холбогдуулан ХӨСҮТ-с мэдээлэл өглөө. 

ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 442 хүн тусламж үйлчилгээ авснаас 196 нь томуу, томуу төст өвчин эзэлж байна. Хоногт 80-90 хүүхдэд томуу, томуу төст өвчний тусламж үйлчилгээ үзүүлж, хэвтэн эмчлүүлэх шаардлагатай тохиолдолд эмнэлэгт шилжүүлж байна гэлээ. Өнгөрсөн долоо хоногт томуугийн яаралтай тусламжийн тасагт 254 хүн эмчилгээ авснаас 0-2 насны хүүхэд нийт эмчилгээ авсан хүмүүсийн 50 хувийг эзэлж байна. 

Тиймээс томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх нь чухал байна. Агаар дуслын замаар халдварладаг учраас гарын ариун цэвэр сайтар сахих, хүн хоорондын зай барих, маск зүүх шаардлагатай. Томуу, томуу төст өвчнөөр өвдсөн тохиолдолд зургаан бүлэг 20 гаруй төрлийн хүндрэл үүсэх эрсдэлтэй. Тухайлбал, хамрын үрэвсэл, дунд чихний үрэвсэл, улаан хоолойн үрэвсэл, амьсгал дамжуулах замын дээд хэсэг гуурсан хоолойн үрэвсэл, уушигны хатгалгаа, бусад эрхтэн тогтолцооны хоёрогч хүндрэлүүд үүсгэдэг. Хүндрэл гарсан нөхцөлд эрүүл мэндийн байгууллагын хүчин чадал хүрэлцэхгүйд хүрдэг. Тийм учраас дэлхий нийт иргэдийн идэвхтэй оролцоо, урьдчилан сэргийлэх арга хэмжээ хамгийн чухал  гэж үздэг. Үүний тулд, 

- Дулаан байлгах 

- Хүйтэн шингэн уулгахгүй байх 

- Илчлэг сайтай хоол хүнсээр хангах 

- Өвчилсөн тохиолдолд ердийн үеийнхээс илүү их шингэн уулгах 

- Амралтын зөв дэглэм баримтлах зэрэг нь чухал юм. 

Эмчилгээний ерөнхий дэглэм дотроо асаргаа сувилгаа туйлын чухал. Нэн тэргүүнд халуун буруулж, өвдөлтийг намдаах ёстой. Томуу томуу төст өвчний үед хүүхэд гэлтгүй хүн бүр ойр ойрхон өндөр халуурдаг.

Халуун бууруулах, өвдөлт намдаах эмчилгээ хийхдээ парацетомол,  ибупрофен зэрэг эмийг эмчийн зааврын дагуу тунг зөв тохируулан уулгах шаардлагатай.

Харин аспирин, пирамидон хэрэглэж болохгүй. Аспириныг халуурч байгаа үед хэрэглэхийг хориглоод 20 гаруй жил болж байгаа. Гэвч энэ хэрэглээ байсаар байна. Тунг хэтрүүлснээс болж элэг, тархи, бөөрний дутагдалд орж амь нас эрсдэлтэй байдалд орох тохиолдлууд ч сүүлий жилүүдэд цөөнгүй гарсан талаар эмч мэргэжилтнүүд хэллээ. 



1
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 1 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18