Барилгын тусгай зөвшөөрлийг чадамжгүй байгууллагуудад олгохгүй

О.Шүрэнцэцэг
2024/11/22

Барилгын тусгай зөвшөөрлийг авахын тулд тогтсон авлига өгч байж авдаг гэсэн ам дамжсан яриа байдаг. Гэвч энэ яриаг тусгай зөвшөөрөл олгодог байгууллага, эрх мэдэлтний зүгээс ямагт няцаасаар ирсэн. Тэдний няцаадаг цор ганц үндэслэл нь “тусгай зөвшөөрөл олгох процессын цаана хүн ажилладаггүй, систем буюу цахим бүртгэл ажилладаг” гэх тайлбар. Өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг цахимаар өгч цахимаар авдаг ажээ. 2011 оноос тусгай зөвшөөрлийг төрийн яам агентлаг биш, харин төрийн бус байгууллага өгдөг болсон нь төрийн байгууллагын ачаалал буурах, авилгаас ангид байх зэрэг давуу талуудыг бий болгосон гэж үздэг. Энэ нь үнэний хувьтай ч нөгөө талд танил талаар нөлөөлөх зэрэг аргаар хандаж буйг ч үгүйсэх боломжгүй юм. 

Тухайлбал,  адилхан нөхцөлтэй компаниуд хүсэлтээ илгээхэд нэг нь аваад нэг нь авдаггүй, эсвэл хүсэлтээ өгөөд 2-3 сар болсон байхад 2-3 цагийн дараа өөр компанид зөвшөөрөл нь гардаг гэхчлэн гомдлуудыг холбогдох газруудад иргэд удаа дараа өгч байжээ. Уг нь тусгай зөвшөөрөл олгоход, инженер техникийн ажилтны тоо, тухайн компанийн чадамж зэрэг нөхцөлүүдийг шаарддаг. Гэтэл инженер техникийн ажилтангүй компани тусгай зөвшөөрөл хөөцөлдөх нь тухайн байгууллагаас өөрөөс нь шалтгаалсан хүндрэл гэж зөвшөөрөл олгодог Монголын барилгын үндэсний Ассоциацийнхан тайлбарлаж байна. Нөгөө талдаа, өнөөдөр хамгийн ховор болсон мэргэжлийн тоонд орж байгаа инженерүүд заавал зөвхөн нэг компанид харьяалалтай байх шаардлага тавьж байгаа нь буруу, тэгээд ч энэ тухай заасан журам дүрэм байхгүй гэж барилгын компаниуд учирладаг.

Тиймээс эдгээр асуудлыг барилгын салбарынхан нээлттэй хэлэлцэж, тусгай зөвшөөрлийг хүнд сурталгүй, авилгагүй олгодог байх гарц гаргалгааг олохоор  энэ сарын 28-нд чуулахаар болжээ. Тусгай зөвшөөрөлтэй холбоотой мэдээлэл авах, санал шийдлээ танилцуулах хэн бүхэнд энэ хэлэлцүүлэг нээлттэй юм байна. 


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 1 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18