Т.Даваадалай ЖАЙКА-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Ц.Цэрэнбадам
19 цагийн өмнө

Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай Япон Улсын Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-ийн Байгаль орчны менежмент ба уур амьсгалын өөрчлөлтийн групп, Глобал байгаль орчны газар, Зээлийн төслийн техникийн хяналтын албаны ахлах инженер Вада Шиничи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй төсөл, судалгаа болон цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай уулзалтад ирсэн төлөөлөгчдөд талархал илэрхийлэн “Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх зохицуулалтад тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд “Үйлдвэрийн хаягдал устай холбоотой эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, нэгдсэн удирдлага, хяналтын тогтолцоог бий болгох чиг үүрэг бүхий нэгж” байгуулах шаардлага тулгарсан. Иймд “Үйлдвэрийн хаягдал усны урьдчилан цэвэрлэх байгууламжийг хариуцах нэгжийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны бүтцэд байгуулж цаашид энэ чиглэлд Япон Улсын Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-тай хамтран ажиллах хүсэлтэй байна” гэдгийг онцоллоо.

Япон Улсын Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-ийн Байгаль орчны менежмент ба уур амьсгалын өөрчлөлтийн групп, Глобал байгаль орчны газар, Зээлийн төслийн техникийн хяналтын албаны ахлах инженер Вада Шиничи цаашид хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд бүхий л талаар дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийлэв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


1
angry
0
care
0
haha
3
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 3 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18