108 утсанд жилд дунджаар 120 мянга гаруй дуудлага ирдэг

Ц.Цэрэнбадам
23 цагийн өмнө

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо болон Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран НИЙГМИЙН БОДЛОГО, ХАМГААЛАЛ-ХҮҮХЭД сэдвээр зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа. Манай Улсын нийт хүн ам 3.4 саяд  байгаагийн 37.1 хувь буюу 1.2 сая хүүхэд байна.

11.800 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, бүтэн өнчин 2697, хагас өнчин 35.676 хүүхэд, хүүхдийн асрамжийн төвд 888 хүүхэд амьдарч байна. Асрамжийн төвд амьдарч буй эдгээр хүүхдийн 347 нь ГЭР БҮЛТЭЙ. Өнгөрсөн хугацаанд 18 нас хүрээд төвөөс гарч буй иргэнээ бие даан амьдрах бололцоогоор нь хангалтгүй, эргэх холбоогүй, орхигдуулдаг.

Хүүхдийн тусламжийн 108 утсанд жилд дунджаар 120 мянга гаруй дуудлага, мэдээлэл ирж, хүүхдийн эсрэг хүчирхийллийн 70 ГАРУЙ ХУВЬ НЬ ГЭР БҮЛИЙН ОРЧИНД эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зүгээс үйлдэгдэж байна. Энэ бол маш харамсалтай тоо.

Хүүхэд хамгааллын хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, 2024 оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн. Гэхдээ хууль батлах нэг хэрэг. Хуулийг хэрэгжүүлэхэд бүх түвшинд анхаарч, нийгмийн бүхий л орчинд хүүхдүүдээ ХАМГААЛДАГ, сайн сайхан байдлыг хангадаг байх хэрэгтэй байна.

Ирэх 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс сум, хороо бүрд хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан ажиллуулахаар хуульчилж, 927 нийгмийн ажилтны ОРОН ТОО, ЦАЛИНГ шийдвэрлүүлсэн.

Хүүхэд хамгааллын үйлчилгээний санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхой болгож, Засгийн газрын гишүүн бүр эрхлэх асуудлын хүрээнд хүүхдийн эрх, хамгааллын талаар хэрэгжүүлэх үйл ажиллагааны зардлыг улсын төсөвт тусган хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрүүлж, мөн хуулиар төрийн бүх байгууллага хүүхэд хамгааллыг дэмжих, хэрэгжүүлэх чиг үүрэгтэй болсон.

Тиймээс хүүхдүүдээ хамгаалах асуудлыг ганцхан байгууллага руу чиглүүлэхгүй, төр, хувийн хэвшлийн байгууллага, иргэн бүр ХҮҮХДҮҮДЭЭ ХАМГААЛАХ, ХҮЧИРХИЙЛЭЛГҮЙ, АЮУЛГҮЙ, ЭРХИЙГ НЬ ХАНГАСАН нийгмийг бүрдүүлэх хэрэгцээ шаардлагатай байна.


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 3 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18