“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БАЯЖУУЛСАН НҮҮРСНИЙ АНХНЫ АРИЛЖААГ АМЖИЛТТАЙ ХИЙЛЭЭ

О.Шүрэнцэцэг
2024/10/25

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 466 дугаар тогтоолоор батлагдсан “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”, “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль”-ийн хүрээнд 2023 оны 02 сарын 09-ны өдрөөс нүүрсээ Монголын Хөрөнгийн Биржийн нээлттэй цахим арилжаагаар дамжуулан худалдаалж эхэлсэн.

Өнөөдөр компанийн түүхэнд шинэ хуудас нээгдэж анхны баяжуулсан нүүрсээ Монголын Хөрөнгийн Биржийн нээлттэй цахим арилжаагаар борлууллаа. Баяжуулсан коксжих нүүрсний арилжаанд хоёр худалдан авагч оролцож 163.5 ам.долларт хэлцэл хийгдсэнээр “Эрдэнэс Тавантолгой” 2 багц 12.8 мянган тонн баяжуулсан коксжих нүүрсийг 2.1 сая ам.доллароор арилжааллаа.

Компани өнгөрсөн хугацаанд нийт 108 удаагийн цахим арилжааг амжилттай зохион байгуулж 8.6 сая тонн коксжих нүүрс, 10.8 сая тонн 1/3 коксжих нүүрс, 3.5 сая тонн эрчим хүчний нүүрс тус тус биржээр арилжаалж 2.7 тэрбум ам.долларын орлоготой ажиллаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18