​Ахмад настны тухай хуулийн хэрэгжилтийг хангах бүсчилсэн сургалт дундговь аймагт боллоо

Ц.Цэрэнбадам
2024/11/18

Монгол Улсын Их хурлаас Ахмад настны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан баталж, 2025 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ. 

Хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд сургагч багш бэлтгэх бүсийн сургалтыг Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Монголын Ахмадын холбоо хамтран бүсчлэн зохион байгуулж, говийн бүсийн аймгуудын сургалтыг Дундговь аймагт энэ сарын 13-15-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтыг аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун нээж, Монголын Ахмадын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Гавьяат хуульч Н.Лувсанжав, Нийслэл халамж, үйлчилгээний газрын ахлах мэргэжилтэн Туяа нар удирдан явуулав. Сургалтад Дундговь,Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр аймгуудын аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга, Аймгийн Ахмадын хорооны дарга, зохион байгуулагч,тэргүүлэгчид, ахмадын эмч, ахмад хариуцсан мэргэжилтэн болон ахмадын төлөөлөл зэрэг 54 хүн оролцсон юм.

Сургалтын үр дүнд орон нутагт ахмад настны тухай хууль, хамт батлагдсан бусад хуулийн хэрэгжилтийн бэлтгэл ажил хангагдаж, талуудын оролцоо, хамтын ажиллагаа сайжирч, хуулийн хэрэгжилтэд эерэг нөлөө үзүүлнэ. Мөн төрийн албан хаагчид болон ахмадын байгууллагын ажилтнуудын шинээр батлагдсан хууль тогтоомжийн талаарх мэдлэг ойлголт сайжрах аж.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 3 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18