ХЭҮК: Төрийн алба хаагчдыг ялгаварлан гадуурхахгүй байхыг дарга нарт анхааруулаа

Ц.Цэрэнбадам
2024/11/16

МЭДЭГДЭЛ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээс шалтгаалан төрийн жинхэнэ албан хаагчдыг улс төрийн үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхах, ажлаас чөлөөлөх, дарамтлах, шахалт үзүүлж байгаа тухай гомдол, мэдээлэл Хүний эрхийн Үндэсний Комисст цөөнгүй ирж байна. Эдгээр гомдол, мэдээлэлтэй холбогдуулан аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга, төрийн бүх шатны байгууллагын томилох, чөлөөлөх эрх бүхий албан тушаалтан Та бүхэнд анхааруулж байна.

Хүнийг нийгмийн гарал, байдал, үзэл бодлоор ялгаварлан гадуурхахгүй байх нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пактын 26 дугаар зүйлээр баталгаажуулсан хүний эрхийн суурь зарчим юм.

Энэ зарчмыг Төрийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4-т “…Төрийн тухайн албан тушаалд тавих шаардлагыг хангасан иргэний төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхийг үндэс, угсаа, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, нам, олон нийтийн бусад байгууллагын харьяаллаар ялгаварлаж үл болно” хэмээн хуульчилсан болно.

Үүний хамт тэгш эрхийн үндсэн дээр төрийн алба хаших, хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхагдахгүй байх, ажилгүйдлээс хамгаалуулах эрхийг Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 25 дугаар зүйлийн 25(с) хэсэг, Эдийн засаг, нийгэм соёлын эрхийн тухай олон улсын пактын 7 дугаар зүйлд баталгаажуулжээ.

Үзэл бодол, нам, олон нийтийн бусад байгууллагын харьяаллаар ялгаварлаж төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхийг хязгаарлах нь хүний эрхийн зөрчил юм.

Ийм үйлдэл нь төрийн албаны мэргэшсэн байдал, залгамж чанар, бүтээмжийг алдагдуулж, төрийн алба тогтворгүй болох улмаар ардчилсан ёс алдагдах, улс үндэстний хөгжил саарах үр дагавартай.

Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хуульчилсан “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим”-ыг чанд мөрдөж, хүний эрхийг зөрчсөн шийдвэр гаргахгүй байхыг анхааруулж байна.

Иргэн, байгууллага, албан хаагчийн гомдол, мэдээллийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд шалгалт хийх, илэрсэн зөрчлийг арилгах хугацаатай шаардлага хүргүүлэх, хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох, Төрийн албаны тухай хууль тогтоомж, чадахуйн (мерит) зарчмын хэрэгжилтийн талаар төрийн байгууллагын үйл ажиллагаанд хүний нөөцийн аудит хийх нь Төрийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.3, 66.1.4-т заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн бүрэн эрх, чиг үүрэг юм.

Үзэл бодол, улс төрийн намын харьяаллаар төрийн албан хаагчийг ялгаварлан гадуурхахгүй байх эрхийн хэрэгжилтэд Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 7 зүйлд зааснаар бодлого, тогтолцооны хяналт тавьж ажиллах болно.

2024.11.15
Хүний эрхийн Үндэсний Комисс


0
angry
2
care
1
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 3 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18