2025 оны төсөвт Ерөнхийлөгч хориг тавих уу?

О.Шүрэнцэцэг
2024/11/15

Ирэх оны улсын төсөв хэт үрэлгэн зардлуудыг тусгалаа гэх шүүмжлэл нийгэмд газар аваад буй. Үүнийг дагаад  төсвийн тухай хуульд хориг тавиулах тухай хүсэлтийг УИХ-ын нэр бүхий гишүүд болон зарим иргэний нийгмийн байгууллагаас гаргаад буй. Тухайлбал, “Цогц хөгжлийн үндэсний төв” иргэний нийгмийн байгууллагаас цахим өргөдөл гаргаж 8000 орчим хүний гарын үсгийг цуглуулж хориг тавих хүсэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хүргүүлсэн байдаг.

Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн Тавдугаар бүлэгт зааснаар “Хуулийн эцсийн найруулгыг энэ хуулийн 46.1.3-т заасны дагуу Улсын Их Хуралд танилцуулснаас хойш Улсын Их Хурлын дарга ажлын 3 өдрийн дотор түүнд гарын үсэг зурж ёсчилно.

46.4.Энэ хуулийн 46.3-т заасны дагуу ёсчилсон хуулийг Тамгын газар ажлын 2 өдрийн дотор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт илгээнэ” гэж заажээ.

Мөн уг хуульд “Ерөнхийлөгчийн тамгын газар хуулийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын таван өдөрт багтаан бүхэлд нь болон хэсэгчлэн хориг тавих, эсэхээ шийднэ” хэмээн заасан байдаг.

Бид  Ерөнхийлөгчийн Тамгын газраас 2025 оны төсвийн тухай хууль тус газарт очсон талаар тодруулахад, “УИХ-ын тамгын газраас төсвийн тухай хууль ирээгүй, тиймээс хуульд заасан тав хоног нь эхлээгүй” гэх хариултыг өглөө. 


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
3
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 1 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18