ХЭҮК-ын төлөөлөл НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хорооны чуулганд оролцлоо

О.Шүрэнцэцэг
2024/11/15

Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцын хэрэгжилтийн талаарх Монгол Улсын Засгийн газрын 3 дугаар тайланг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Эрүүдэн шүүхийн эсрэг хороо 81 дүгээр чуулганаараа 2024 оны 11 дүгээр сарын 11-13-ны өдөр Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо хэлэлцлээ. 

Нэгдсэн Үндэстний Байгууллагын гэрээний хороодод А статус бүхий хүний эрхийн үндэсний байгууллагууд Засгийн газраас хараат бусаар хөндлөнгийн илтгэл хүргүүлдэг бөгөөд хороодын хуралдаанд бие даан оролцож, мэдээлэл хийдэг.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссыг төлөөлж Комиссын гишүүн Б.Энхболд, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн нар Эрүүдэн шүүхийн эсрэг хорооны 81 дүгээр чуулганд оролцжээ. 

Чуулганы 2024 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн хаалттай хуралдаанд Комиссын төлөөлөгчид мэдээлэл хийсэн байна.  Энэхүү мэдээллийн хүрээнд эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх эрх зүйн орчинд хийж буй шинэчлэлийн үр дүн, бүтэц тогтолцоонд буй сул талууд, эрүү шүүлт тулгах гэмт хэргийг хараат бус мөрдөн шалгах тогтолцоог бий болгох тухай болон шаардлагатай санхүүжилт, хүний нөөцийн асуудлыг шийдвэрлэх, эрүү шүүлт тулгах гэмт хэргийг мөрдөн шалгах чиг үүрэг хэрэгжүүлж буй алба хаагчдын хандлагыг өөрчлөх, мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, эрүү шүүлт тулгах гэмт хэргийн хохирогчдод чиглэсэн нөхөн олговорыг шийдвэрлэх, сэтгэл засал, нийгмийн амьдралд хэвийн ороход дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн эрх зүйн зохицуулалтыг бий болгох шаардлага, хүүхэд, эмэгтэйчүүд, бүх насаараа хорих ял эдэлж буй хүмүүс зэрэг зорилтот бүлгийн хүмүүсийг хорих байгууллагуудын нөхцөл байдал, материаллаг нөөцийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хоригдлуудтай харьцах наад захын жишиг дүрэмд нийцүүлэн сайжруулах зэрэг асуудлуудыг хөнджээ. 



0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 1 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18