Жью жицүгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон тамирчид нутагтаа ирлээ

Б.Хонгорзул
2024/11/14

ЖЬЮ ЖИЦҮГИЙН ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ДУНДГОВЬ АЙМГАА ТӨЛӨӨЛӨН АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН ТАМИРЧИД ЭХ НУТАГТАА ИРЛЭЭ

Ид шидийн орон – Дундговь хүүхэд хөгжил, хамгааллын төвийн Х.Пүрэвдэлгэр багштай жюү жицүгийн тамирчид болох Говийн ирээдүй сургуулийн сурагч Д.Гандорж, М.Эрхсаран Эрдмийн далай сургуулийн сурагч Ө.Цэрэнжаргал нар энэ сарын 5-нд Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо болсон жью жицүгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, -44 кг жинд М.Эрхсаран хүрэл медаль хүртсэн юм.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон тамирчид маань эх нутагтаа ирж, аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, Засаг даргын орлогч Ц.Ариунбаяр, Засаг даргын зөвлөх П.Бүрэнжаргал, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Лхагвабаатар болон Ид шидийн орны удирдлага, ажилчид, сайн дурынхан, жью жицү сургалтын тамирчид, эцэг эхчүүд тэдэнд баяр хүргэн, халуун дотноор тосож авлаа.

Энэ үеэр аймгийн удирдлагууд Ид шидийн орон – Дундговь хүүхэд хөгжил, хамгааллын төвийн үйл ажиллагаатай танилцан, цаашид бүх талаар хамтран ажиллаж, жью жицү болон тус төвд хичээллэдэг спортын сургалтуудыг хичээллэх байраар хангахаа илэрхийлэв. Жью жицүгийн сургалт нь 2022 оны 11 сараас үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд одоо 50 гаруй хүүхдийн бүрэлдэхүүнтэй тогтмол хичээллэж байна. Мөн 2023 оноос гадаад, дотоодын чанартай уралдаан тэмцээнд амжилттай оролцож, 2023-2024 оны хооронд нэрэмжит болон улс олон улсын тэмцээнүүдээс нийт 28 алт, 32 мөнгө,33 хүрэл медалийн эзэд болж, зургаан хүүхэд улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн амжилт үзүүлсэн юм.  Түүнчлэн 2023 онд гурван хүүхэд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон байна.  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай 13 цагийн өмнө
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна 13 цагийн өмнө
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа 16 цагийн өмнө
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв 16 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна 16 цагийн өмнө
Г.Занданшатар: Монголын төр намын хуваагдал, талцлаас болж дэлхийд шившиг болж байна Өчигдөр
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ Өчигдөр
“Пицца Хат” брэндийн хамтран ажиллах санал Өчигдөр
"Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөр"-ийг нээлээ Өчигдөр
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ Өчигдөр
ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээ Өчигдөр
Ц.Мөнхбат: МАН ирцээ бүрдүүлж чадахгүй байж буруугаа манай намаас хайгаад байна Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно Өчигдөр
Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам" Өчигдөр
О.Цогтгэрэл: Чуулган хуралдахгүй байгаа ч цаг үеийн тулгамдсан асуудлыг сонсох ёстой Өчигдөр
Г.Занданшатар: Би албан тушаалтай зууралдаагүй. Хулгайтай би эвлэрэхгүй. Ухрах, тохирох ямар ч бодол алга Өчигдөр
Нийслэлд улаанбурхан өвчний 398 тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Хормузын хоолойн тээвэрлэлтийн саатлаас шалтгаалан "онцгой байдлын" горимд шилжлээ Өчигдөр
Өнөөдөр: Дэлхийн театрын өдөр тохиож байна Өчигдөр
Дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр