Улаанбаатарт 5 градус дулаан байна

Ц.Цэрэнбадам
2024/11/14

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан өнөөдрийн 20.00 цаг хүртэлх мэдээллийг хүргэж байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -15…-17 градус, бусад хэсгээр -7…-9 градус хүйтэн, өдөртөө +3…+5 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө -15…-17 градус хүйтэн, өдөртөө 0…+2 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө -16…-18 градус хүйтэн, өдөртөө 0…+2 градус дулаан байна.

БУСАД НУТГААР: Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, нутгийн баруун хагаст секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -20…-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -14…-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +1…-4 градус, Увс нуурын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -9…-14 градус, бусад нутгаар -4…-9 градус, өдөртөө Дархадын хотгор болон Монгол-Алтайн уулархаг нутгаар -7…-12 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр -2…-7 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +4…+9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10…+15 градус, бусад нутгаар 0…+5 градус дулаан байна.


0
angry
0
care
0
haha
4
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Төрийн далбааг мандуулах ёслолыг амжилттай зохион байгуулсан хүмүүсийг урамшуулав 8 цагийн өмнө
Монголбанк: Тэтгэврийн зээлийн үлдэгдэл хугацааг 36 хүртэл сараар нэг удаа сунгав 9 цагийн өмнө
NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг авлаа 10 цагийн өмнө
ГИХГ: Долоон байгууллагын Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болгов 10 цагийн өмнө
Х. Ганхуяг: Өвөлжилт хүндэрч эхэлсэн аймгуудад улсын нөөцөөс өвс тэжээл хүргүүлнэ 11 цагийн өмнө
Яармаг-Арцат-Өнөр хороолол чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 40 хувьтай байна 11 цагийн өмнө
Улаанбаатарт метро төсөл хэрэгжсэнээр нэг чиглэлд цагт 17 мянга гаруй зорчигч тээвэрлэнэ 12 цагийн өмнө
Хил зөрчихийг завдсан гадаадын иргэнийг илрүүлжээ 13 цагийн өмнө
Чуулганаар нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна 13 цагийн өмнө
О.Номинчимэг: Тамхины гаалийн татвар тэлэгдэх юм бол Монгол төр хорт хавдрын өмнө цагаан тугаа өргөнө 15 цагийн өмнө
Улаанбаатарт хүйтний эрч чангарч өдөртөө -18 хэм хүйтэн байна 16 цагийн өмнө
У.Хүрэлсүх: Хүнлэг ёс суртахуун, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах үүргээ сахин биелүүлэхийг уриаллаа Өчигдөр
Б.Золжаргал:Анх ааваасаа бүтэн сар гуйж байгаад өөрийн авто угаалгаа нээж байсан Өчигдөр
Томуу өвчин өмнөх долоо хоногоос 5 хувиар буурсан байна Өчигдөр
Наадмын нээлт, хаалтын тоглолтын найруулагчийг ирэх оны хоёрдугаар сард шалгаруулна Өчигдөр
Г.Занданшатар: ​МУ-ын хүүхэд, гэр бүлийн хөгжил нь олон улсын түншлэлээр илүү урагшлах ёстой Өчигдөр
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар төмөр зам дээр шатахуунтай 524 вагон байна Өчигдөр
Говь-Алтай аймгийн 14 настай хүү дрон кодчиллоор Дэлхийн аварга боллоо Өчигдөр
Өнөөдөр байнгын хороодын хэлэлцэх асуудлууд Өчигдөр
Агаарын чанарын нарийвчилсан судалгааны үр дүнг өнөөдөр танилцуулна Өчигдөр