Т.Мөнхсайхан: Цахим эмийн жор үйлчлүүлэгчдэд ээлтэй зүйл болсон

О.Шүрэнцэцэг
2024/11/13

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Эрүүл мэндийн
сайд Т.Мөнхсайхан дараах мэдээллийг өглөө. Тэрбээр " Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль батлагдаж, аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор ард иргэдэд хүндрэл, чирэгдэл учирч байгаа талаар гомдол, мэдээлэл 1111 төв дээр ирж байна. Үүнтэй холбоотойгоор авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл хүргэе. Юуны өмнө жортой, жоргүй эмийн жагсаалтад ямар нэгэн өөрчлөлт ороогүй. Иргэд жагсаалтыг эмийн жор сайтаас харах боломжтой. Хэрэв жоргүй авах эмүүдээ авч чадахгүй байгаа бол 119 дугаарт холбогдож шийдвэрлүүлэх боломжтой болсон. 

Нөгөө талдаа ижил найрлага бүтэцтэй эмүүдийн зарим нь жортой олгогдож байсан асуудлыг шийдвэрлэсэн. Тухайлбал, 172 төрлийн эмийг Хүний эмийн зөвлөлөөр орж, хэлэлцүүлж бүгдийг нь жоргүй олгохоор болсон. Мөн түүнчлэн эрүүл мэндийн салбарын цахим жорын асуудал дээр зарим нэгэн хүндрэл учирч байсан. Тэгвэл цаашид иргэд эмнэлэгт очиж үзүүлээд эмчээрээ цахимаар жороо бичүүлж авах боломжтой болсон. Улмаар иргэд өөрт ойрхон эмийн сангаасаа эмээ авах боломжтой болж байгаа. Өмнө нь ЭМД-ын эмүүдийг цахим жороор олгож байсан бол одоо бүх эмийг цахим жороор олгох боломж бүрдээд байна” гэв.


0
angry
0
care
4
haha
2
liked
1
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 1 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18