Монгол Улсын эрүү шүүлтийн асуудлыг НҮБ хэлэлцэж байна

Ц.Цэрэнбадам
2024/11/12

Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцын хэрэгжилтийн тухай Монгол Улсын гурав дахь удаагийн тайланг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Эрүүдэн шүүхийн эсрэг хорооны 81 дүгээр хуралдаанаар хэлэлцэж байна.

Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцын Оролцогч улс нь энэхүү конвенцын дагуу хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор авсан арга хэмжээний тухай тайлангаа конвенцод нэгдэн орсноос хойш нэг жилийн дотор Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргаар уламлан Эрүүдэн шүүхийн эсрэг хороонд хүргүүлдэг.

Түүнээс хойш Оролцогч улс нь шинээр авсан арга хэмжээний талаарх нэмэлт тайлангаа 4 жилд нэг удаа Нэгдсэн Үндэстний Байгууллагын Эрүүдэн шүүхийн эсрэг хороонд хүргүүлдэг бөгөөд энэхүү тогтолцооны дагуу Монгол Улсын конвенцоор хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор авсан арга хэмжээ, хэрэгжилтийн байдал болон өмнөх зөвлөмжүүдийн биелэлтийн гурав дахь тайланг 2024 оны 11 дүгээр сарын 11-13-ны өдрүүдэд тус хорооны 81 дүгээр хуралдаанаар хэлэлцэж байна.  

Монгол Улсын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн, хууль зүйн ухааны доктор, дэд профессор Я.Цэлмэн, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн хууль зүйн ухааны доктор Б.Энхболд, Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга хууль зүйн ухааны доктор Ш.Үнэнтөгс, Олон талт хамтын ажиллагааны тасгийн дарга Ө.Ундрах нар Эрүүдэн шүүхийн эсрэг хорооны 81 дүгээр хуралдаанд оролцож байна.

Хороо нь Оролцогч улсын тайлангийн хэлэлцүүлгийн явцад Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцын Нэмэлт протоколоор байгуулагдсан Үндэсний урьдчилан сэргийлэх механизм буюу Монгол Улсын тухайд Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа, Хүний эрхийн Үндэсний Комисс болон төрийн бус байгууллагын төлөөлөлтэй хаалттай уулзалт хийж, ажиглалт зөвлөмж гаргах явцад өөрсдийн санал, дүгнэлтийг Хороодын гишүүдэд танилцуулах эрхийг олгосон байдаг.

Энэ хүрээнд Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн нь Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцын Нэмэлт протоколоор хүлээсэн чиг үүрэг, бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын конвенцын хэрэгжилтийн гурав дахь удаагийн тайлангийн хэлэлцүүлэгт санал, дүгнэлтээ илэрхийллээ.


1
angry
0
care
0
haha
4
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 3 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18