​ Б.Анхтуяа: Монгол Улс шинэ технологи нэвтрүүлэхгүйгээр хүнсээ дотооддоо үйлдвэрлэвэл хүлэмжийн хийг бууруулах зорилтдоо хүрэхгүй

Ц.Цэрэнбадам
2024/11/11

“Хот суурин газрын өөрчлөлт 2024” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал Испани улсын Барселоны Ситжис боомт хотод 2024 оны 11-р сарын 05-аас 07-ны хооронд зохион байгууллаа.  

 Хотын хүнс, эрчим хүч, усны аюулгүй байдал, хангамж хүрэлцээ, чанарын асуудал дээр бие даасан шийдэлтэй байхыг хотууд илүүд үзэж байна гэсэн судалгааг дэлхийн 200 орчим хотуудын дунд хийсэн судалгаагаар гаргажээ.

Өөрөөр хэлбэл байгалийн гамшигт үзэгдэл, дайн, эсвэл халдварт өвчин гэх мэт давагдашгүй нөхцөл байдал тулгарахад хотууд ямар нэгэн улсаас эсвэл өөр хотуудаас хамааралгүйгээр хүнс, эрчим хүч, усаа бүрэн хангаж чаддаг байх цогц системийг бий болгохоор илүү зорьж байгаа талаар яригджээ.

Энэхүү хуралд  Монгол Улсаа төлөөлж Улаанбаатар хотын орлогч Т.Даваадалайн эхнэр Б.Анхтуяа оролцсон байна.

Түүний судалгааны бүтээл нь шинжлэх ухаанд үнэтэй хувь нэмэр оруулахуйц бүтээлд тооцогдож, бага хуралд судалгааны үр дүнгээ танилцуулжээ. Сэдэв нь “Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилтоо биелүүлэнгээ дотоодын хүнсний бүтээгдэхүүнээр нийт хүн амаа тэжээж чадах уу?” гэсэн сэдэвтэй өөрийн судалгааны бүтээлээ танилцуулсан юм.  Түүний тухайд  ШУТИС-ийг Усан Хангамжийн Инженерийн Бакалавр, Австралийн Шинэ Өмнөд Вэйлсийн Их Сургуулийг Инженерийн Төслийн Удирдлагын Магистр зэргээр тус тус төгссөн. Яг одоогоор БНХАУ-ын ШУА-ийн Хотын Хүрээлэн Буй Орчны Судалгааны Хүрээлэнд ХОТЫН МЕТАБОЛИЗМ сэдвээр докторын судалгаагаа хийж байна. 



0
angry
0
care
0
haha
2
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18