Ч.Лодойсамбуу: УИХ-ыг босоо удирдлагатай нам удирдсанаас хойш парламент хууль мөрдөхөө больсон

О.Шүрэнцэцэг
2024/11/11

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2024.11.11/ хуралдаж хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Б.ЖАРГАЛМАА:

УИХ-д сонгогдсон шинэ гишүүд тангараг өргөөд дөрвөн сар гаруйн хугацаа өнгөрч байна.  Энэ хугацаанд улсын төсөвтэй холбоотой асуудлыг хэлэлцсэн. Алдаа завхрал их гарлаа. 2023 оны төсвийн гүйцэтгэлийг өмнөх парламент хэлэлцээгүй байсан. 2025 оны төсвийн хуулийг хэлэлцэхтэй холботой олон асуудал гарлаа. Засгийн газраас 2025 оны төсвийн төслийг өргөн барихдаа маш том тэлэлттэй төсөв өргөн барьсан. Үүнийг хийхийн тулд эхлээд УИХ-ын ээлжит бус чуулганаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах замаар замыг нь заслаа. 

УИХ-ын гишүүн Ч.ЛОДОЙСАМБУУ:

УИХ –ын дэгийн хуультай холботой асуудлыг хөндөж байна. УИХ –ыг өнгөрсөн хугацаанд босоо удирдлагатай нам удирдсанаас хойш парламент хууль мөрдөхөө больсон юм байна гэдгийг нүдээрээ үзлээ.

Хууль биш намын дарга юм уу, хурал удирдаж байгаа даргын үзэмжээр бүх асуудлыг шийддэг болсон байна. Байгаа Дэгийн хуулийг мөрдүүлэх бус байгаа Дэгийн хууль дээр зүйл заалт зохиож уншсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн зөрчил рүү орж байгаа.

УИХ-ын дарга ээлжит бус чуулган болон Монгол Улсын 2025 оны төсвийн хэлэлцүүлгийн явцад Дэгийн хуулийг мөрдүүлэхдээ дур мэдэн шийдвэр гаргасан. Үүнийх нь үндсэн дээрээс УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдээс гаргасан зөв зүйтэй зарчмын зөрүүтэй санал унасан. Унасан зарчмын зөрүүтэй саналыг босгож ирж байгаа тохиолдолд дахин дахин горимын санал гаргах нэрийдлээр төхөөрөмжийн нэр барьж, хурал завсарлуулах хүртэл арга хэмжээ авсан. Тийм учраас УИХ-ын даргад тодорхой хариуцлага хүлээлгэх ёстой гэдэг байр суурьтай байна. 


0
angry
2
care
2
haha
4
liked
0
love
1
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18