НЭМГ: Амралтын өдрүүдэд 1200 орчим хүүхэд эмнэлгийн яаралтай тусламж авсан

Ц.Цэрэнбадам
2024/11/11

Нийслэлийн эрүүл мэндийн газраас томуу, томуу төст өвчний талаар өнөөдөр /2024.11.11/ ээлжит мэдээлэл хийлээ.

Нийслэлийн эрүүл мэндийн газрын эмнэлгийн тусламжийн газрын дарга Б.Батцоож:

Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалтын түвшин 44 дэх долоо хоногийн байдлаар идэвхжилийн түвшинд байна. Нийслэлийн хэмжээнд амбулаторийн 20 мянган үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчний 6160 тохиолдол оношлогдсон. Энэ нь нийт үзлэгийн 5.1 хувийг эзэлж байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногоос 0.1 хувиар өссөн үзүүлэлт юм. Нийт өвчлөгсдийн 19.3 хувийг 0-1  насны хүүхдүүд, 23.8 хувийг 2-4 насны хүүхдүүд эзэлж байна. Түүнчлэн 19.3 хувийг 5-9 насны хүүхдүүд, 20.4 хувийг 10-15 насныхан эзэлж байна. Нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагууд дээр хүүхдэд зориулсан 759 ор ажилладаг. Орны тоог Нийслэлийн эрүүл мэндийн газраас зохицуулалт хийж, үе шаттайгаар нэмэгдүүлж ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн есөн дүүрэгт 1108 хүүхэд томуу, томуу төст өвчний оноштойгоор хэвтэн эмчлүүлж байна. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт 100 ор, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт 80, Сүхбаатарын нэгдсэн эмнэлэгт 50, Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэгт 45, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт 20, Багануур дүүргийн нэгдсэн эмнэлэгт 15 ор зэрэг нийт 310 орыг нэмэлтээр дэлгэн ажиллуулж байна. 

Өнгөрсөн Бямба гаригт 1100, Ням гаригт 1200 орчим хүүхэд эмнэлгийн яаралтай хүлээн авах төвөөс тусламж үйлчилгээ авсан байна.

Энэ нь өмнөх оны мөн үеэс 50-100 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт юм. Иймд амралтын өдрүүдэд яаралтай хүлээн авах төвийн ачаалал нэмэгдэж байгаатай холбогдуулан Нийслэлийн эрүүл мэндийн газраас харьяа байгууллагуудад чиглэл хүргүүлж, мөн үзлэг хийх эмчийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
4
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18