Н.Өнөрцэцэгийг өмгөөлөгчгүй шүүсэн анхан шатны шүүхийн шүүгч нарт холбогдох сахилгын хэргийн хурал удахгүй болно

Б.Хонгорзул
2024/11/08

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх хурал өчигдөр /2024.11.07/ Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд болсон билээ. 

Тус шүүхээс Н.Өнөрцэцэгт анхан шатны шүүхээс оноосон 4.9 жилийн хорих ялыг хэвээр үлдээх шийдвэр гаргасан юм. Тэгвэл сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр шүүсэн шүүгч нарт холбогдох Шүүхийн сахилгын хорооны хурал удахгүй зарлагдана гэдгийг эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, Хууль зүй, дотоод хэргийг сайд О.Алтангэрэл өнгөрсөн долдугаар сард "Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурлыг явуулахдаа өмгөөлөгчгүй оролцуулж, ял оноож, анхан шатны шүүхийн шүүгч нар ёс зүйн алдаа гаргасан" хэмээн үзэж, Шүүхийн сахилгын хороонд хандаад байсан юм. 

Энэ дагуу ШСХ-ноос уг гомдол мэдээлэлд сахилгын хэрэг үүсгэж, шалгах ажиллагааг явуулж байгаа бөгөөд удахгүй хурлыг товлохоор төлөвлөж байгаа аж. Уг хурлаар анхан шатны шүүхийн шүүгч нар ёс зүйн алдаа гаргасан гэж үзвэл сэтгүүлч Н.Өнөрцэцэг нь "шинээр илэрсэн нөхцөл байдал" хэмээн анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргах эрхтэй болох юм. 


20
angry
5
care
20
haha
353
liked
11
love
26
sad
13
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 26 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18