Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Гадаадын иргэн, харьяатын газарт ажиллалаа


Монгол Улсын Их Хурал, Засгийн Газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл өчигдөр (2024.11.04) Гадаадын иргэн, харьяатын газрын үйл ажиллагаатай танилцаж, тус газарт ажиллалаа.

Энэ үеэр Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н. Ууганбаяр байгууллагын бүтэц зохион байгуулалт, виз, оршин суух зөвшөөрөл олголт, цахим үйлчилгээний нэгдсэн системийн үйл ажиллагаа, хууль тогтоомжийн хэрэгжилт, байгууллагын үйл ажиллагаатай холбоотой нэгдсэн тоон мэдээлэл өгч, цаашид хэрэгжүүлэхээр зорьж буй арга хэмжээний талаар танилцуулав.

Гадаадын иргэн, харьяатын газар нь 2024 онд гадаадын иргэн, түүнийг уригч иргэн, хуулийн этгээдэд үзүүлэх виз зөвшөөрлийн үйлчилгээг бүрэн цахимжуулсан бөгөөд 2021 оноос хойш 700 мянга гаруй иргэнд цахимаар үйлчилгээ үзүүлсэн байна. Тухайлбал, Энэ оны эхний 10 сарын байдлаар цахим визийн evisa.mn cистемээр жуулчин /K2/, соёл урлаг, спортын тэмцээн уралдаанд оролцогч /K4/, дамжин өнгөрөх /K6/ зэрэг 4 ангиллын визийг гадаадын 84744 иргэнд олгосон нь өмнөх оны мөн үеэс 3,2 дахин өссөн үзүүлэлттэй байгаа юм. Мөн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс визийн зөвшөөрлөөр олгогддог байсан 54 ангиллын визийг цахимаар олгож, гадаадын иргэнийг уригч нь immigration.gov.mn цахим системээр шууд виз мэдүүлэх боломж бүрдээд байна. Ийнхүү техник технологийн дэвшлийг ашиглан төрийн үйлчилгээг иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж цахимжуулах, мөн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах эрх зүйн үндэс нь 2020 болон 2023 онуудад хийгдсэн Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр  баталгаажсан юм.

Уулзалтын төгсгөлд байгууллагын хэмжээнд тулгамдаж буй асуудал, цаашид хийгдэх ажил, арга хэмжээний талаар санал солилцож, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл мэдээллийн аюулгүй байдлыг хангах, цагаачлалын чиглэлээр суурь судалгаа хийх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг жигдрүүлэх асуудалд анхаарч ажиллах талаар чиглэл өгөв.

Тус уулзалт, арга хэмжээнд Хууль зүй дотоод хэргийн сайдын зөвлөх Л.Батмөнх, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Г.Болормаа, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхуяг болон Гадаадын иргэн, харьяатын газрын холбогдох албаны хүмүүс оролцлоо.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 15 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 17 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 19 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18