Анхааруулга: Орон нутгийн замд халтиргаа гулгаа ихэснэ

Ц.Цэрэнбадам
2024/11/04

Өнгөрсөн амралтын өдрүүдэд манай орны төвийн болон баруун, зүүн бүсийн аймгуудаар цас орж, хүйтрэн, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаалагдмал болсныг “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-аас мэдээлэв. A0403 дугаартай, Дархан-Уул-СүхбаатарАлтанбулаг чиглэлийн авто замын 265-321 км-т их хэмжээний цас орж, тээврийн хэрэгсэл саадгүй зорчих аргагүй болсон тул “Сэлэнгэ-АЗЗА”

ТӨХК-ийнхан тухайн хэсгийн замыг машинаар түрж, цэвэрлэн, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангажээ. Булган-Мөрөн чиглэлд буюу Түлүүгийн даваа орчимд үүссэн халтиргаа гулгааг багасгахын тулд “Булган АЗЗА”-ынхан давс, бодис, хайрга цацаж, болзошгүй эрсдэлээс сэргийлсэн байна.

Энэ сарын 2-3-нд шилжих шөнө Ховд, Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт мөн хур тунадас орж, цаг агаар мууджээ. Ховд-Өлгий чиглэлийн авто замын 80-90 км-т буюу Бураатын даваа орчимд их хэмжээний цас хуримтлагдсанаас тээврийн хэрэгсэл түр хугацаанд зорчих аргагүйд хүрсэн аж. Тухайн хэсгийн авто замын засвар, арчлалтыг хариуцсан “Жол” ХХК-ийнхан хунгарласан цасыг автогрейдрээр хугацаа алдалгүй цэвэрлэж, зорчих хөдөлгөөн хэвийн үргэлжлэх нөхцөл бүрдүүлжээ.

Өчигдрийн 09.00 цагийн байдлаар Өндөрхаан-Баруун-Урт, Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн авто зам дагуу цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал, зарим хэсгээрээ халтиргаа гулгаатай байв. Орон нутгийн замд зорчиж буй иргэдийг цаг агаарын богино хугацааны мэдээллийг тогтмол харж ажлаа төлөвлөн, болзошгүй эрсдэлээс сэргийлэн, анхаарал болгоомжтой зорчихыг цаг уурын болон авто замын байгууллагуудаас анхаарууллаа.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18