ХӨСҮТ: Томуу, томуу төст өвчний идэвхжил шар түвшинд байна

Ц.Цэрэнбадам
2024/11/04

Улсын хэмжээнд 43 дугаар долоо хоногийн байдлаар томуу, томуу төст өвчний идэвхжил шар түвшинд байгааг ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн халдвар судлаач эмч Ч.Уртнасан  мэдээлэв.

Тэрбээр ЭМЯ-наас томуу, томуу төст өвчний талаар өнөөдөр хийсэн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэхдээ, "Томуу, томуу төст өвчний тархалтын түвшнийг таван үед хувааж үздэг. 43 дугаар долоо хоногийн байдлаар улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний идэвхжил шар түвшинд байна. Тархалтын түвшнээр авч үзвэл, ногоон түвшинд нэг аймаг, идэвхжлийн буюу шар түвшинд нийслэл болон 17 аймаг, алаг цоог дэгдэлтийн буюу улбар шар түвшинд хоёр аймаг бүртгэгдсэн. Бид эдгээр аймагтай холбогдож арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлж байгаа. Насны хувьд авч үзвэл өвчлөгсдийн 46 хувийг тав хүртэлх орчим насны хүүхдүүд эзэлж байна. Харин 15 хүртэлх насны хүүхдүүдийн хувьд 77 орчим хувийг эзэлж буй. Энэ нь өмнөх долоо хоног болон өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад томуугийн өвчлөл 5-9 насны хүүхдүүд дунд нэмэгдэх зүй тоглол ажиглагдаж байна. Томуугийн өвчлөл 10 дугаар сарын сүүлээр эхэлж, 12 дугаар сарын эхээр оргил үедээ хүрдэг. Иймээс амны хаалтаа зүүж, гараа сайтар угааж хэвших хэрэгтэй. Арваннэгдүгээр сарын 3-ны байдлаар, нийслэлийн хэмжээнд нийт 900 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 85 орчим хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвартай гэж оношлогдсон. Одоогоор нийслэлийн хэмжээнд 200 орчим орыг дэлгэн ажиллуулж байгаа. Орон нутгийн хувьд одоогоор орны ачаалал нэмэгдээгүй байна. Яаралтай түргэн тусламжийн нийт дуудлагын 12 хувийг томуу, томуу төст өвчнии шалтгаантай дуудлага эзэлж байна" хэмээв.

ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Л.Баттөр, “Энэ жил эрүүл мэндийн салбар томуу томуу төст өвчинтэй тэмцэх чиглэлээр нэлээн эрт арга хэмжээ авч эхэлсэн. Томуугийн дархлаажуулалтыг 9 дүгээр сараас эхэлж, нийт 320 мянган хүн тун вакциныг хийж одоогоор 90 хувьтай байна.  Амны хаалт зүүж, гараа угаахад томуу, томуу төст өвчнөөс тодорхой хэмжээгээр урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой” гэдгийг дурдав.


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18