АН бүлэг: Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн шүүх хурлыг хэсэгчлэн нээлттэй явуулах ёстой

Ц.Цэрэнбадам
2024/11/04

 Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2024.11.04/ хуваарь ёсоор хуралдаж мэдээлэл хийлээ. Хурлаар хоёр асуудлыг хэлэлцсэн байна. Нэгдүгээрт, төрийн өмчийн харилцаатай холбоотой асуудлаар цаашид ямар бодлого барих талаар хэлэлцсэн байна. Хоёрдугаарт, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн давж заалдах шатны шүүх хурлыг нээлттэй хийх ёстой гэдэгт бүлгийн гишүүд санал нэгджээ. 

Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтэрэл хэлэхдээ "Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн асуудлаар УИХ дахь Хүний эрхийн дэд хороо ажилласан.  Ардчилсан намын бүлэгт Н.Өнөрцэцэгээс тодорхой санал, захидлууд ирсэн. Энэ бүгдийг гишүүдэд танилцуулж ер нь хэвлэл мэдээллийн салбар, хаалттай гэгдэх шүүх хурал, төрийн нууцад авдаг энэ асуудлууд дээр цаашид УИХ-ын тогтоол гаргах, ямар бодлого шийдэл гарц байж болох вэ гэдэг дээр мэдээлэл авлаа. 

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг 20 гаруй асуудлаар хуулийн байгууллагаас шалгасан юм байна. Эдгээрээс нэгээс бусад нь хаалттай шүүх шаардлагагүй гэж байна. Ардчилсан намын бүлгээс сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн асуудлыг давж заалдах шатны шүүхэд хэлэлцэхдээ, төрийн нууцтай холбоотой асуудлыг нь хаалттай шүүгээд бусад ял авсан хэргийг өмгөөлөгчид болон бусад оролцогчыг оролцуулан олон нийтэд нээлттэй шүүх ёстой гэсэн байр суурьтай байна" гэлээ. 



1
angry
0
care
2
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
О.Хангай аварга нэг тонн тарвасын азтан шалгаруулна 9 цагийн өмнө
Г.Занданшатар “ОНТРЭ”-ийн лицензийг цуцлах чиглэлээр үүрэг өгсөн байжээ 9 цагийн өмнө
Туул гол ундны усны эх үүсвэр биш, Улаанбаатарчууд 100 хувь гүний цэвэр усаар ундаалдаг 9 цагийн өмнө
Ил гал гаргахгүй байхыг анхааруулж байна 14 цагийн өмнө
Цаг агаар: +7 градус дулаан 14 цагийн өмнө
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай Өчигдөр
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна Өчигдөр
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа Өчигдөр
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна Өчигдөр
Г.Занданшатар: Монголын төр намын хуваагдал, талцлаас болж дэлхийд шившиг болж байна 2026/03/27
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ 2026/03/27
“Пицца Хат” брэндийн хамтран ажиллах санал 2026/03/27
"Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөр"-ийг нээлээ 2026/03/27
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ 2026/03/27
ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээ 2026/03/27
Ц.Мөнхбат: МАН ирцээ бүрдүүлж чадахгүй байж буруугаа манай намаас хайгаад байна 2026/03/27
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно 2026/03/27
Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам" 2026/03/27
О.Цогтгэрэл: Чуулган хуралдахгүй байгаа ч цаг үеийн тулгамдсан асуудлыг сонсох ёстой 2026/03/27